Улаанбаатарт 1,028, орон нутагт 2,668 тохиолдол шинээр батлагдаж, зургаан хүн энджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 09 сар 04

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,696 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 228,685 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,028 нь нийслэл хотод,
  • 2,668 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 2,644 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 957 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17,010 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 25,499 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 11,026
  • Хүндэвтэр- 4,430
  • Хүнд – 1,332
  • Маш хүнд - 222 хүн байна.

Халдварын тархалт эрчимтэй байгаа энэ үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг уриалж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх