Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2,237 тохиолдол батлагдаж, 15 иргэн нас баржээ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 10 сар 07

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 2,237 тохиолдол шинээр батлагджээ. Батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 1,107 нь нийслэл хотод
  • 1,130 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор халдвар авсны улмаас 22,110 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал

  • Хөнгөн 13,006
  • Хүндэвтэр 6,721
  • Хүнд 2,051
  • Нэн хүнд 332 иргэн байна.

Харин гэрийн хяналтад 57,064 хүн байгаа аж. Мөн өнгөрсөн хоногт 6,500 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Харамсалтай нь эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 15 хүн нас баржээ. Нас барсан иргэдийн 11 нь эмэгтэй, 4 нь эрэгтэй бөгөөд 21-ээс дээш насны иргэд байжээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх