968 хүүхэд, 205 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 12 сар 02

​​​​​​​

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 15,387 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна.Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 10,087 хүн Өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 5,300 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 39.1 хувь нь хөнгөн оноштой бол 60.8 хувь нь биеийн байдал хүндэвтрээс маш хүнд байна.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой – 2,073
  • Хүндэвтэр оноштой – 2,543
  • Хүнд оноштой - 573
  • Маш хүнд оноштой – 111 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 968 нь хүүхэд бол 205 нь жирэмсэн эмэгтэй байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх