1,040 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдав

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 01 сар 08

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,040 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Шинээр илэрсэн тохиолдлуудын 45 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 995 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 697 нь Улаанбаатар хотод,
  • 298 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барж, нийт нас баралт 1,997-д хүрэв. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,547 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 511 нь хүүхэд, 246 нь жирэмсэн эх байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-809
  • Хүндэвтэр-2,316
  • Хүнд-401
  • Маш хүнд-21 хүн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх