Улаанбаатарт 44, орон нутагт 37 тохиолдол шинээр батлагджээ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 04 сар 04

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 81 тохиолдол шинээр батлагджээ. Үүнээс 44 нь Улаанбаатар хотод, 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Халдварын улмаас нийт 218 хүн эмнэлэгт, 753 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байгаа бөгөөд маш хүнд оноштой найман хүн байгааг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.

Эмчлүүлж буй иргэдийн тоо 971 байгаа нь халдварын тархалт зогсоогүйг илтгэх тул амны хаалтаа зүүхийг зөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар орон нутгийн хувьд Өмнөговь аймгаас бусад аймагт халдваргүй болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх