Г.ГЭРЭЛ: 2024 он бол МҮОНРТ-ийн уран бүтээл, өрсөлдөх чадвар, үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдлаа сэргээх томоохон сорилттой тулгарч даван гарсан жил байлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 6 цагийн өмнө

Эрхэм хүндэт үзэгч сонсогч уншигч таны энэ өдрийн амар мэндийг эрэн мэндчилье.

Өнгөрсөн 2024 оны хавар МҮОНРТ шинэ удирдлагын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн дагуу 2024 оны ажлын үр дүн, бодлого хөтөлбөр, санхүү, уран бүтээл, гадаад харилцаа зэрэг олон чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаа уншигч та бүхэндээ товчлон хүргэж байна.     

МҮОНРТ нэвтрүүлэг уран бүтээлийн чанар, бусадтай өрсөлдөх чадвараа богино хугацаанд өсөн нэмэгдүүлэх, үйл ажиллагааны болон санхүүд үүссэн нөр их алдагдлыг бууруулж эдийн засгийн нөхцөл байдлаа сэргээх томоохон сорилттой тулгарч даван гарсан жил байлаа.  Өнгөрсөн хугацаанд үүссэн 5,8 тэрбум төгрөгийн өрийг 2024 оны эцэст бид 90 хувиар бууруулж чадсан амжилттай байна. Цалингийн болоод үйл ажиллагааны алдагдлыг бууруулж хэвийн нөхцөлд шилжлээ.

Шинэ удирдлагын баг байгууллагын бүтэц зохион байгуулалт, орон тоог үйл ажиллагааны төлөвлөлттэй уялдуулан нийт 799 орон тоотой байсныг 656 болгон бууруулж оновчтой зохион байгуулж чадсан. Техникийн шинэчлэл, ажилтан албан хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, техник хэрэгсэл, авто машины хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, чиглэлээр 2024 онд  багагүй ажлыг хийж гүйцэтгэжээ.

Радио телевиз хөтөлбөрийн бодлого, үйл ажиллагааны стратегийг тодорхойлон түүнийгээ ягштал мөрдөн ажилладаг байх нь чухал юм. Үзэгч, сонсогчдынхоо сонголт, зах зээлийн чиг хандлагыг харгалзан 2024-2025 оны нэвтрүүлэг хөтөлбөрийг төлөвлөж, телевизийн таван суваг радиогийн гурван сувгийн нэвтрүүлгийн сүлжээг шинэчлэн мөрдүүлж эхэллээ. Дэлхийн нэр хүндтэй БНСУ-ын SBS, KBS, БНХАУ-ын CMG, ОХУ-ийн Мир болон дотоодын контент үйлдвэрлэгч, продакшнуудтай хамтран орчин үеийн шилдэг кино нэвтрүүлгүүдийг үзэгч түмэндээ тасралтгүйгээр хүргэсээр байна.

Уран сайхны болон олон ангит кино, албан ёсны эрхтэй кино контент худалдан авалт, техник технологийн дэмжлэг, мэргэжилтэн солилцоо, боловсон хүчнийг чадавхжуулах сургалт зэрэг гадаад харилцаа хамтын ажиллагааны чиглэлд ахиц гарч  БНХАУ, Турк, Солонгос, Вьетнам, Бутан, Унгар, Киргиз, Польш улсын радио, телевизүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулаад байна.

Олон жил яригдаж шийдлээ олоогүй байсан архивын сан хөмрөгийг тоон технологид шилжүүлж, төрөлжүүлэн хадгалах, хамгаалах, хайлтын системийг боловсронгуй болгох ажлын эхлэлийг тавьж чадсан он байлаа.

Түүнчлэн Монгол орноо олон улсад сурталчлах Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий чуулган, Олон улсын роботын “Робокон 2025” тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан жил байв. 2025 онд дэлхийн 50 гаруй орны хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл бүхий 800 гаруй төлөөлөгч, баг тамирчид нэгэн дор чуулах юм.

            2024 онд Монгол Улс түүхэндээ анх удаагаа сонгуулийн холимог тогтолцоогоор УИХ-ын 126 гишүүнийг сонгосон билээ. Бид 2024 оны УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагаа, 21 нам, эвслийн 1341 нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр зорилтыг 17 хоногийн хугацаанд МҮОНРТ-ээр олон нийтэд мэдээлж, сонгуулийн мэтгэлцээнийг зохион байгуулан, сонгогчийн боловсрол зориулсан мэдээ мэдээлэл бэлтгэн хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн байна. Үүнээс гадна Үндэсний их баяр наадам, “Нүүдэлчин” дэлхийн соёлын наадам, Алтаргана зэрэг улс орны томоохон хэмжээний үйл явдал арга хэмжээг шууд дамжуулж олон нийт, үзэгч олны хүртээл болгожээ.  

            1931 оны 5 сарын 1-ний өдөр чанга яригчаар “Улаанбаатарчууд аа, та бүхний амрыг эрж хувьсгалын халуун баяр хүргэе” хэмээн мэндчилж Майн баярын мэдээ, дуу хуур дамжуулж, 1934 онд орон даяар нэвтрүүлгээ цацсанаар монголчууд анх удаа 90 жилийн тэртээ радио өргөн нэвтрүүлэг хүлээн авсан түүхтэй. 2024 онд Монголын радиогийн хамт олон маань 90 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Уханаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж радиогийн салбарт үр бүтээлтэй ажиллаж салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулсан юм. Бид Монгол радиогийн хүртээмжийг сайжруулах зорилгоор долгионы хувиарлалтыг нэмэгдүүлж Улаанбаатар хотод МҮОНР-г 76,2 Хөх тэнгэр радиог 82,9 долгионоор хүлээн авч сонсох боломжийг бүрдүүллээ. Цаашид орон нутаг, аймаг сумдад дэд бүтцийг сайжруулж найдвартай тасралтгүй сонсогдох нөхцөлийг бүрдүүлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өнөөдөр “Хөх тэнгэр” радио маань техникийн шинэчлэл хийж онлайн орчин олон нийтийн сүлжээн давхар цацагдаж эхэллээ.  Үүнээс гадна MNB апликэшнээр дамжуулан бүхий л  мэдээ мэдээлэл нэвтрүүлэг кино контентыг гар утсаараа хүлээн авах боломжийг хангаж өглөө.

МҮОНРТ бол Монголын радио, телевизийн салбарт үргэлж анхдагч, шинэчлэгч, манлайлагч, түүчээлэгч байж ирсэн. Алсын хараа, эрхэм зорилго, зорилтуудаа олон нийтийн эрх ашгийн төлөө тодорхойлсон манай байгууллага үзэгч, сонсогч олон түмнийхээ итгэлийг алдахгүй хичээн ажиллах болно.

 

 

НЭГ. ТАЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА

            МҮОНРТ нь 2024 онд “Олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн нийгмийн оюун санааны хөтөч, оюуны өмчийг дээдлэгч, Үндэсний агууламжтай уран бүтээлийн мэргэжлийн байгууллага байх” эрхэм зорилгын хүрээнд радио 3 суваг, телевиз 5 суваг, mnb.mn  цахим хуудас үйл ажиллагаагаа хэвийн явуулж, олон улсын арга хэмжээ, уран бүтээлийн төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж, үр ашигтай төсвийн бодлого баримталж ажиллаж байна.

            Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 6.1-д Олон нийтийн радио, телевиз жил бүр үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй тайланг өдөр тутмын сониноор, эсхүл нийтэд хүртээмжтэй бусад хэлбэрээр мэдээлэх бөгөөд тайланд  олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлогын хэрэгжилт, нэвтрүүлгийн хөтөлбөрүүд, санхүүгийн жилийн тайлан, аудиторын дүгнэлтийг тусгасан байна хэмээн хуульчилсан байдаг.

Тиймээс олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн нийгмийн оюун санааны хөтөч, оюуны өмчийг дээдлэгч, үндэсний агууламжтай уран бүтээлийн мэргэжлийн томоохон байгууллагын хувьд нээлттэй хэлбэрээр үйл ажиллагааны тайланг жил бүр тогтмол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуулийн хугацаанд хүргэдэг уламжлалтай.

ХОЁР: УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 02 дугаартай тогтоолыг үндэслэн 2024 оны 3 дугаар сарын 25-нд Ерөнхий захирлыг шинээр томилов. Тайлант хугацаанд МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөл 16 удаа хуралдаж, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төсөл, төсвийн тодотгол, радио, телевизийн нэвтрүүлгийн сүлжээ, өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан баланс, байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалтын асуудлууд, байгууллагад мөрдөгдөж буй зарим журамд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, шинээр батлах, нээлттэй сонгон шалгаруулалтаар худалдан авалт хийх зөвшөөрөл олгох, Аудитын зөвлөмжийн дагуу авах арга хэмжээ зохион байгуулах, Үндэсний зөвлөлөөс холбогдох зөвшөөрөл авах зэрэг байгууллагын өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Байгууллагын үндсэн үйл ажиллагаа, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэсэн Ерөнхий захирлын Б тоот 712 тушаал, А тоот 96 тушаал гарсан байна.

МҮОНРТ-ийн 2024 оны төсвийн төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөөг өнгөрсөн жилийн гүйцэтгэл, тус онд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэл, салбар нэгжийн санал зэрэгт үндэслэн боловсруулж, Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулав.         

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Улсын нэгдсэн төсвийн тодотголыг хэлэлцэж МҮОНРТ-д 2024 онд олгох улсын төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлэн баталсантай холбогдуулан Үндэсний зөвлөлийн 2024 оны 20 тоот тогтоолоор төсвийн тодотгол хийлээ.

Санхүү, эдийн засгаа сэргээх том зорилт дэвшүүлэн энэ хүрээнд төсвийн орлогоо 19,099,328,120.08 төгрөгийг 25,577,118,408.94 төгрөг болгон 33 хувь нэмэгдүүлж, НДШ-ийн оны эхний өглөг 1,717,747,199 төгрөг байсныг 287,819,157.07 төгрөг буюу 84 хувь багасгаж, тайлангийн үеийн алдагдлыг 5,834,168,815.44 төгрөг байсаныг 580,561,986.10 төгрөг буюу 90 хувь бууруулсан үзүүлэлтийг харууллаа.

Холбогдох хууль тогтоомж, байгууллагын засаглал, шинэчлэлийн бодлогод үндэслэн МҮОНРТ-ийн бүтэц зохион байгуулалтыг шинээр тодорхойллоо.

Ингэхдээ 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Үндэсний зөвлөлийн 41 дүгээр тогтоолоор МҮОНРТ-ийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг 799 байхаар тогтоосныг 2024 оны 23 тоот тогтоолоор 656-аар тогтоож, нэгжүүдийн бүтэц орон тоо, ажил албан тушаалын жагсаалтыг Ерөнхий захирлын А/07  тоот тушаалаар шинэчлэн баталлаа.

Архивын шинэчлэлийг эхлүүлэв.

Шинэ бүтцээр, Монголын ард түмний түүх, соёлын үнэт өв бүхий МҮОНРТ-ийн архивын сан хөмрөгийг тоон технологид шилжүүлж, төрөлжүүлэн хадгалах, хамгаалах, хайлтын системийг боловсронгуй болгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх , Архивыг мета-өгөгдлийн хамт тоон хэлбэрт оруулах уран бүтээлийн болон техникийн ажилтнуудын хамтарсан багийг бий болгож ажлын уялдаа холбоо сайжруулахаар Архивын хадгалалт хамгаалалтын алба шинээр зохион байгууллаа.

“Хөх тэнгэр” радио дахин мэндэллээ.

МҮОНР-ийн 3-р сувгийн үйл ажиллагааг шинэчлэн 30 жилийн түүхтэй “Хөх тэнгэр” радиог сэргээж, нэвтрүүлгийн шинэ бодлого, төлөвлөлт хийж, дүрстэй радиог шинэчлэн зохион байгуулахаар төлөвлөв.

Контент төлөвлөлт, зохицуулалтыг сайжруулна.

МҮОНТ-ийн Программын нэгдсэн захиргааг өргөжүүлэн Программын бодлого зохицуулалтын газар болгож зохион байгуулав. Телевизийн таван сувгийн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалтыг сайжруулж, уялдаа холбоог хангах, нэвтрүүлгийн давхардлыг арилгах, сувгуудын онцлогийг хадгалах шаардлагыг харгалзан Нэгдсэн зохицуулалтаар хангаснаар сувгуудын нэвтрүүлгийн бодлогыг тодорхойлж, зорилтот бүлгүүдэд хүрэх контентыг үр дүнтэй хуваарилах боломж бүрдэв. Мөн суваг тус бүрийн онцлогийг тодотгосон хөтөлбөр гаргах, контентын төлөвлөлт, зохицуулалт сайжирснаар реклам зар сурталчилгааны хуваарилалтыг илүү оновчтой болгож, маркетингийн орлогыг нэмэгдүүлэх, судалгаа, өгөгдөлд суурилсан контент төлөвлөлтөөр үзэгчдийн хүлээлтэд нийцсэн агуулга гаргах боломжтой болох юм.

Зар сурталчилгааны үнэ тарифыг шинэчлэв.

МҮОНРТ,  2015 онд Үндэсний зөвлөлийн 34 дүгээр тогтоолоор баталсан үнэ тарифыг мөрдөж байв. Энэ  үнийн санал нь инфляц болон ОНРТ-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй уялдаагүй, МҮОНТ-ийн төрөлжсөн 4 сувгийн онцлогт тохирсон үнийн саналыг тусгаагүй, нийгмийн сүлжээ, вэб хуудас, дижитал ажил үйлчилгээний үнийн саналыг орхигдуулсан зэргийг үндэслэн Үндэсний зөвлөлөөр шинэчлэн батлууллаа.

Урамшуулал, тэтгэвэр тэтгэмж, буцалтгүй тусламж

МҮОНРТ нь 2024 онд давхардсан тоогоор 197 иргэн, хуулийн этгээдтэй хууль, журам, дүрмийн дагуу гэрээ байгуулан ажиллажээ. 2024 онд Ерөнхий захирлын тушаалаар МҮОНРТ-ийн уран бүтээл болон дэмжих салбарын ажилтнуудад нийт 169.882.600 төгрөгийн чанар үр дүнгийн урамшууллыг олголоо. МҮОНРТ-ийн захиргаа, ажилласан жилээс хамаарч 2024 онд өндөр насны тэтгэвэрт гарсан 35 ажилтанд 3-12 сарын тэтгэмж, нийт 662.348.763.47 төгрөг, МҮОНРТ-ийн ахмад настан 370 хүнд 77,963,000.00 төгрөгийн тэтгэмж олгосон байна. МҮОНРТ-ийн Хөдөлмөрийн дотоод журмын дагуу Ерөнхий Захирлын тушаалаар 43 хүнд нийт 50,586,000.00 төгрөгийн буцалтгүй тусламж олгожээ.

          Контент солилцоо  өргөжив.

          МҮОНРТ нь тайлант хугацаанд дэлхийн олон орнуудын  нэр хүндтэй телевизийн сувгуудтай хамтран ажиллалаа. Үүнд,  БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан Азийн кино маркетингийн  үзэсгэлэн худалдаанд амжилттай  оролцлоо. Тус  үзэсгэлэнгээс “Тасын нүүдэл” баримтат киног оюуны өмчийн зөвшөөрөлтэйгөөр худалдаж  авав. Мөн MG-China Media Group-тэй хийсэн хамтын ажиллагааны хүрээнд “Мазаалайн эрэлд-2” 5 цуврал баримтат нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр англи, монгол хэлээр  Үндэсний телевиз болон MNB world  сувгаар гаргаж үзэгчдийн хүртээл болгов. Хүүхэд залуусын үзэх дуртай  Arirang TV-ийн бүтээл болох  “Тори Тори Чатори ” 27 ангит хүүхэлдэйн киног “Өглөө хөтөлбөр”, оройн программ, “Гэр бүл” сувгаар албан ёсны эрхтэй гаргав.  2025 оноос БНСУ-ын SBS TV-ийн бүтээл Солонгос, Япон, Филиппин, Индонез, Вьетнам, Тайланд, Тайвань, Монгол, Камбож  зэрэг 9 улсад зохиогдож буй Азийн шилдэг дуучин шалгаруулах “Veiled Musician” шоуг  хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.     

Magic Image CO., LTD-той гэрээ хийж  “SLAVS”   Словакийн  12 ангит  кино, Солонгосын KBS телевизийн 12 ангит “Нохойн хэлмэрч” киног албан ёсны эрхтэй худалдан авлаа. Халх голын түүхт 85 жилд зориулсан баримтат кинонд ОХУ-ын  “Мир” телевизтэй хамтран ажиллав. “Амар сан”-гаас эрхэлдэг “Гээгдсэн түүх” нэвтрүүлгийн 22 дугаарыг албан ёсны эрхтэй худалдан авч MNB World сувгийн эфирт нийлүүлсэн. Номадия пикчерсийн “Шөнө дундын Улаанбаатар” 24 анги,“Re-Generation” 4 цуврал, “Агуулга” 10 анги, “Зөрөг амьдрал” 10 анги, “102” 10 анги , “Буруу өрөг” УСК, нэвтрүүлэг авч нийт 1080 минутын контент программд нийлүүлээд буй.


 


           

 

ГАДААД ХАРИЛЦАА

 

МҮОНРТ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙГ  2025 ОНД ЗОХИОН БАЙГУУЛНА


          Гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч Турк, Солонгос, Вьетнам, Бутан, Унгар, Киргиз улсын радио телевиз, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-той олон талаар хамтран ажиллахаар тогтов. Тухайлбал,  Турк улсын Станбул хотод  2024  оны 10 дугаар сард зохион байгуулсан Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 61 дүгээр Ерөнхий Ассамблейд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүд болон Ерөнхий захирлууд  оролцов. Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дүгээр Ерөнхий Ассамблейг 2025 онд эх орондоо зохион байгуулахаар болов.  Мөн Вьетнам улсад зохиогдсон “ABU ROBOCON 2024 VIETNAM” олон улсын роботын тэмцээнд оролцов.

/Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надийм МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл нар/

ABU ROBOCON

Робоконы хүрээнд “ABU” - Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надийм МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г. Гэрэл нар  уулзалт хийж “ABU ROBOCON 2025 MONGOLIA” тэмцээнийг хамтран зохион байгуулах талаар санал солилцов.

          Азийн шилдэг телевизийнхэнтэй хамтарна 

          Дэлхийн жишигт нийцсэн, техник технологийн эрин үед Азидаа тэргүүлж буй олон телевизийн сувгууд бий. Өнгөрсөн хугацаанд МҮОНРТ-ийн удирдлагуудын хувьд гадаад харилцаагаа өргөжүүлэхэд ихээхэн анхаарч ажилласан билээ. Тухайлбал,МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд болон  Ерөнхий захирал Г.Гэрэл тэргүүтэй төлөөлөгчид Вьетнамын “VOV” ( Вьетнамын дуу хоолой) радио, “VTV” Вьетнамын төв телевизийн удирдлагатай уулзаж, хоёр орны дипломат харилцааны 70 жилийн ойн хүрээнд хамтарсан контент хийхээр тохиролцов. Мөн БНСУ-ын Ариранг, “SBS”  мультимедиа байгууллагад зочилж Ази болон дэлхийд алдартай шоу нэвтрүүлэгт харилцан ашигтай зохиогчийн эрхийн үнэ төлбөргүй хамтран ажиллах уран бүтээлийн төсөл эхлүүлэхээр тохиролцов. Мөн  Солонгосын Аялал жуулчлалын яамны харьяа, Гадаадын сэтгүүлчдэд дэмжлэг үзүүлэх медиа цогцолборын үйл ажиллагаатай танилцсан. Ингэснээр  МҮОНРТ-ийн тусгай сурвалжлагчийг Солонгосын талаас бүхий л талаараа  туслахаа  илэрхийлэв.     МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүд, Ерөнхий захирал тэргүүтэй төлөөлөгчид Туркийн радио телевизийн Ерөнхий захирал Др.Проф. Мехмет Захид Собажитай уулзаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцав. Кино контент солилцох, хамтарсан бүтээл туурвих, хүний нөөцийг чадавхжуулах сургалтыг Туркийн  “TRT” академид түшиглэн зохион байгуулахаар болов.

          Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, Бүгд найрамдах Киргиз улсын Үндэсний Радио, Телевизийн Корпорацтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд, хоёр орны үндэсний радио, телевиз түүх, соёл, уламжлал, зан заншлын нэвтрүүлэг, контент солилцож, хоёр орны ард түмэнд сурталчлан таниулахаар тохиролцсон байна .  Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад хийх төрийн айлчлалын үеэр Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз Бутаны Хаант Улсын Үндэсний өргөн нэвтрүүлгийн корпорац хооронд телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.  Мөн Унгар улстай байгуулсан гэрээний дагуу "Гэгээн дорнын мартагдсан увдис" 25 минутын 14 ангит шинэ кино,  10 ангит 87 минутын хүүхэлдэйн киног 2024-2026  оны хооронд 4 удаа давталттай явуулах зохиогчийн эрх аваад байна.

          ГУРАВ: ХӨТӨЛБӨРИЙН БОДЛОГО, ШИНЭЧЛЭЛ

 МҮОНРТ нь “Олон нийтийн радио, телевизийн тухай хууль”-д заасан хөтөлбөрийн бодлогыг хэрэгжүүлэх, олон улсын ижил төстэй байгууллага, цаг үеийн шаардлагатай хөл нийлэх, технологийн дэвшил нэвтрүүлэх, чанартай төсөл хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, хөтөлбөрийн олон талт байдлыг ханган ажиллахыг зорив.

 

Тайлант хугацаанд олон нийтийн хүртээл болгосон хөтөлбөрийн цаг /үндсэн сувгуудаар/

2024-2025 ОНЫ СҮЛЖЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ

            МҮОНРТ нь  улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, спортын олон талт хөтөлбөр бэлтгэж үзэгч сонсогчдын хүртээл болгож байна. 2024-2025 оны нэвтрүүлэг хөтөлбөрийг жилээр төлөвлөж, сүлжээг шинэчлэв. Бэлтгэж буй контентыг үзэгчдэд хүртээмжтэй байлгах бодлого баримталж судалгааны дүнд үндэслэн өдрийн эфирийн цагийг хэсэгчлэн хувааж, өдөрт 3 удаагийн давтамжтай явуулав.

ШИНЭ СҮЛЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, СТРАТЕГИ

            Нэвтрүүлгийн сүлжээг шилдэг, шинэ, бодлогын чанартай, чухал гэж ангилж, зорилтот бүлгийн үзэх тохиромжтой цагт төлөвлөж байна. Мөн амралт, тэмдэглэлт өдрийн хөтөлбөр гэсэн бодлого хэрэгжүүлэв. Хүүхэд, залууст чиглэсэн зорилтот нэвтрүүлэг, шинжлэх ухаан, инновац, түүх, өв соёл, санхүү, эдийн засгийн сэдэвт нэвтрүүлгийн хувь хэмжээг нэмэгдүүлэв. Цаашид хөтөлбөрийн бодлогод цахим шинэчлэл, инновац, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн баримжаа, байгаль хамгаалал, нийтийн эрүүл мэнд, гарааны бизнес, хувиараа хөдөлмөр эрхлэлт, хүнс хөдөө аж ахуй, газар тариалан, нийтийн тээвэр, замын хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, ахмад настан ба хүүхэд өсвөр үед очих хүртээмжтэй байдал, хүүхэд, гэр бүл хамгаалал, барилга байгууламж, амьдрах орчин зэрэг олон салбарын мэдээллийг түлхүү тусгах бодлого баримтална.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН ТЕЛЕВИЗ             

Үүнээс шинэ эфир 183.926 минут, давталтын эфир 187.369 минутын нэвтрүүлэг бүтээн олон нийтэд толилуулав. (ОНРТ-ийн тухай хуулийн 4.2.2 дугаар зүйлд заасны дагуу)

 

76095 минут нь бусад суваг болон гадны гэрээт нэвтрүүлэг байна.

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР

Abu children’s drama хөтөлбөрт амжилттай оролцов.

Найруулагч Л.Ариунжаргалын бүтээл “Аавын хүү” богино хэмжээний кино Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Хүүхдийн телевизийн хөтөлбөрийн 19 дэх солилцоонд амжилттай оролцов. Тус холбооны гишүүн 20 улсын олон нийтийн телевизийн хүүхдэд зориулсан бүтээлүүдийг шинэ сүлжээнд тусгаж үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байна.


ХАЛУУН СЭТГЭЛ малчдад туслах хандивын аян амжилттай зохион байгуулав.

             Монгол орны нийт нутгийн 90 гаруй хувьд их хэмжээний цас орж зуд болов. Мал хорогдож, малчид зүдэрсэн хүнд үед  МҮОНРТ “Халуун сэтгэл” малчдад туслах хандивын аян  /2024.02.24/ зохиож орон даяар шууд дамжуулав.  "Хамтдаа давна" Үндэсний хөдөлгөөн, "Халуун сэтгэл" аяны хүрээнд 20 гаруй мянган иргэн, аж ахуйн нэгжээс цугларсан 417 сая 300 мянган төгрөг, бусад эд зүйлсийг УОК, ОБЕГ-т хүлээлгэн өгөв.

МҮОНРТ-ийн нээлттэй өдөрлөг болов

Байгууллагын бодлого, үйл ажиллагааг таниулах, сурталчлах зорилготой “Нээлттэй өдөрлөг” зохиов.  “Нээлттэй өдөрлөг” 3 цагийн шууд нэвтрүүлэгт соёл урлаг, спортын салбарын төлөөлөл болон 500 гаруй үзэгч оролцов.

 “Ил хаадын нутгаар” баримтат кино  

Ил хаант улсын түүх болон хүн төрөлхтний өв соёлд монголчуудын оруулсан уран барилга, соёл, шинжлэх ухааны арвин түүхийн сангаас дээжилсэн дөрвөн ангит баримтат кино бүтээв.  

“Хүнсний хувьсгал” Үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдал “Үндэсний хөдөлгөөн” улс орон даяар эхэлснээс хойш МҮОНРТ нийтлэл нэвтрүүлгийн бодлогодоо тусгаж ирсэн. Өнөөгийн байдлаар МҮОНТ “Хүнсний хувьсгал” 60 минутын хэлэлцүүлгийг сар бүр явуулж, мэдээ сурвалжилга бэлтгэн хүргэж байна.

“ABU ROBOCON 2024”  үндэсний тэмцээн

ABU Robocon 2024 Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулав. 11 их дээд сургууль, коллежийн 12 баг оролцож Үндэсний аварга болсон  “Соёмбо” баг  Вьетнамд болох олон улсын Робокон тэмцээнд оролцох эрх авав.

УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ ХУУЛИЙН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЭВ

Сонгуулийн сурталчилгааны 17 хоногт үндэсний радио телевиз нийт 17340 минутын  хөтөлбөрийн 82 хувь болох 14160 минутыг УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд зориулж, Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэв. МҮОНРТ УИХ-ын сонгуульд өрсөлдсөн 21 нам, эвсэл, 42  бие даан нэр дэвшигчдэд сурталчилгааны 17 хоногт 6120 минут буюу 408 удаагийн 15 минутын цаг хуваарилжээ.

Мэтгэлцээн 6120 минут   /өдөрт 360 минут/

Сонгуулийн сурталчилгаа 6120 минут  /өдөрт 360 минут/

Нэг өдрийн эфирийн хуваарийг графикаар харуулбал

 

Мэтгэлцээн 1

Мэтгэлцээн  2

Мэтгэлцээн  3

Нам эвслийн нэр дэвшигч

Бие даагч

хугацаа

120 мин

120 мин

120 мин

15 мин

15 мин

Нийт

360мин

 360 мин

60 мин

Дүн

Өдөрт 720 минутыг УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд зарцуулах

 

Дээрх цагийн графикаар дүрсэлбэл:

             

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ 2024

 

ҮНДЭСНИЙ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨРҮҮД

 

Үндэсний их баяр наадамд зориулсан залуусын хөтөлбөрийг 220 минутаар бэлтгэв

          Орчин үеийн монгол залуус Үндэсний их баяр наадмаа хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг, үндэсний агуулга бүхий үнэт зүйлдээ хэрхэн ханддагийг харуулах зорилготой байв. “Наадмын өглөө”, “Наадмын өдөр”, “Наадмын шөнө”, “Жуулчид” Монголд гэсэн дөрвөн цуврал бэлтгэв.

          Улаанбаатар хотын шөнийн амьдралыг харуулсан эхний дугаарын зочноор дуучин Quiza, загвар зохион бүтээгч Г.Түвшинзаяа, Born Retro төслийн уран бүтээлчид урилгаар, “Богд Хааны” ордон музей дээрээс бэлтгэсэн дугаарт зочноор Улаанбаатар театрын дарга Ю.Гэрэлбаатар, Улаанбаатар театрын уран сайхны ерөнхий удирдаач  Г.Алтанхуяг, Баярын Хөтөлбөрүүдэд Улаанбаатар театрын уран бүтээлчид, зочноор Польш улсын иргэн Агата Волак, Лонци  Камерун улсын иргэн Эрвэ Кюафа, дуучин Б.Баянжаргал, дуучин И.Мишээл, реппер Babynna, мото сонирхогч Х.Лхагвасүрэн, комедиан А.Баярмаа нар оролцов



ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ШУУД ДАМЖУУЛАВ.

            Тулгар төрийн 2233, Их монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадамд зориулсан  “ЖАРГАЛТАЙН ДЭЛГЭР МОНГОЛ НААДАМ”  баярын хөтөлбөр бэлтгэн үзэгч олондоо хүргэлээ.

“Жаргалтайн дэлгэр монгол наадам” хөтөлбөрийг Хүй 7 худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс шууд дамжуулж Үндэсний телевиз, Монголын мэдээ суваг, MNB Sport, MNB World суваг, түүнчлэн Mongolian national broadcaster цахим хуудсаар орон даяар, мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа зориулж дамжууллаа.

Дэлхийн Морьтнууд” төслийн багийн бүтээл ”Дэлхийг тамгалсан монгол адуу” баримтат киноны албан ёсны эрхийг авч үзэгчдийн хүртээл болгов.

Нэвтрүүлгийн үргэлжлэл  болох “Нутгаа санасан хүлэг” нэвтрүүлгийг Вьетнам улсаас бэлтгэв. 

МҮОНТ-ийн 32 хүний бүрэлдэхүүнтэй баг “Алтаргана 2024” олон улсын XV наадмыг шууд дамжуулав.

Шилдэг контент

“ОНЦГОЙ АМРАЛТ – 2024” РЕАЛИТИ ШОУ ЗОХИОВ

          Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан, хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой “Онцгой амралт -ТВ”  реалити шоуг Төв аймгийн Баянчандмань суманд байрлах Хил хамгаалах байгууллагын сургалтын нэгдсэн төвд зохион байгуулав. Энэхүү  арга хэмжээг “Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ой”-д зориулснаараа онцлог юм.

 

 

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН НААДАМ

Соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд зохион байгуулдаг  “Нүүдэлчин” дэлхийн соёлын  наадамд Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, гадаадын 10 гаруй улсаас150 гаруй төлөөлөгчид оролцсон юм. Уг наадмыг сурвалжлахад  МҮОНТ-ийн мэргэжлийн багийнхан  өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж, үзэгчдийн хүртээл болгон, алтан сан хөмрөгөө баяжуулж чадсан билээ. “Нүүдэлчин” фестивалийн үеэр  яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийг 21 аймгийн өвлөн уламжлагч нар сурталчлан таниулсан юм. Үүнд язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, уламжлалт уралдаан, тэмцээн, спортын үзүүлбэр, соёлын бүтээлч үйлдвэрлэл, уламжлалт хоол, хүнсний үзэсгэлэн худалдаан багтав. Дээрх үйл явдлын сурвалжилга, мэдээлэл, ярилцлагыг цаг тухайд нь шуурхай бэлтгэн хүргэж  “Үндэсний телевиз”, “Монголын мэдээ”, “Гэр бүл” суваг, “Спорт” сувгууд, MNB Facebook хуудсаар Live хийж олон нийтийн хүртээл болгов. 

 

 

 

 “МИНИЙ ГЭР” ЦУВРАЛ НЭВТРҮҮЛЭГ

 

          МҮОНРТ  нь “Japan prize” олон улсын уралдаанд “Миний гэр” контент бүтээж оролцов.  Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа уур амьсгалын өөрчлөлт, байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн өмнө Монголчууд хэрхэн бэлтгэлтэй байгааг дэлхий нийтэд харуулах зорилготой уг контент мэргэжлийн эксперүүдийн анхаарлыг ихээхэн татаж чадсанаараа онцлог байв.  Ялангуяа Азийн бусад  орноос онцлогтой Монгол орны хувьд байгалийн давагдашгүй зүйл болох зуд, ган гачиг, үер усны аюулыг хэрхэн гаталж туулж болохыг хүүхдүүдийн сэтгэл зүй болон үйл явцаас харуулсан нь сонирхол татахаар сайн контент болж чадсан билээ.

          “MISS UNIVERSE-2024” тэмцээнийг анх удаа  шууд дамжуулав


          Мексик улсын Мехико хотод зохион байгуулсан  “Miss universe” наадмыг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр  анх удаа дамжуулав. 127 орны гоо бүсгүйчүүд оролцсон уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлж н.Номинзул оролцсон юм. Нэвтрүүлгийн эхний нэг цагийг МҮОНТ болон Mongolian national broadcasting  хуудсаар дамжуулахад 108 мянган үзэлттэй байлаа.

 

САНАН ТУНХАГЛАХ ИРЭЭДҮЙ”  НЭВТРҮҮЛЭГ

            Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулан Бүгд Найрамдах улсаа тунхагласаны 100 жилийн ойд зориулж  Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, ойг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол, хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг олон нийт иргэдэд тайлбарлан таниулах зорилгоор цуврал нэвтрүүлэг, хэлэлцүүлэг, шууд нэвтрүүлгүүд бэлтгэн хүргэв. 

“ ЦҮНХ БАРИГЧ “ НЭВТРҮҮЛЭГ

           “Цүнх баригч” гэр бүлийн цуврал нэвтрүүлэг 7 дугаар 210 минутаар бэлтгэв. Нэвтрүүлгийн зорилго нь нэгдүгээр ангийн сурагчтай айл гэрт бүрт тохиолддог үйл явдлыг онцолж, хүүхдийн ээж аав, эмээ, өвөө, ах эгч нар жинхэнэ ЦҮНХ БАРИГЧ гэдэг хариуцлагатай, баяртай, тэвчээртэй албыг хэрхэн даван туулдаг тухай үзүүлэв.

          ШИНЭ КИНО

         Тайлант хугацаанд олон улсын ижил төстэй зах зээлээс гэрээ хийж олон арван бүтээл авч үзэгчдийн хүртээл болгов. Солонгосын KBS телевизийн “Нохойн хэлмэрч” олон ангит, “Project Development”-ын төсөл “Тасын нүүдэл” баримтат, Arirang телевизийн “Тори Тори” хүүхэлдэй,  Италийн телевизийн “Дэггүй шувуухайнууд” хүүхэлдэйн кино,  Америкийн “The Slavs” олон ангит, Унгарын “ Szent Kelet Vesztett Varazsa” олон ангит баримтат киног орчуулан хүргэлээ. Цаашид гэрээний дагуу Солонгосын “Magic Image” компанийн Superbob, Angels in Stardust, The Competition, Merry ex- mas тэргүүтэй уран сайхын кино, Doggy adventure, Fury spinner,Yo Yo зэрэг хүүхэлдэйн киног үзэгчдэд хүргэхээр орчуулж байна.

Тайлант хугацаанд:

- Хүүхэд танин мэдэхүйн редакц. Тумбаахайн найзууд, Том ахын аялал, Хичээлийн дараа, Хөгжилтэй үсгүүд нэвтрүүлэг хийж 5355 минутын контент бүтээв.

-Өглөө нэвтрүүлгийн редакц “Өглөө” хөтөлбөр, “Амралтын өдөр” зэрэг 38280 минутын контент бэлтгэв.

-Шинжлэх ухаан танин мэдэхүйн редакц  Эврика, Инженерийн шийдэл, Инновацын эрэл,  Буддизм ба шинжлэх ухаан зэрэг 1441 минутын контент бэлтгэв.     

-Кино, орчуулгын нэвтрүүлгийн алба энэ хугацаанд баримтат кино 34, хүүхэлдэйн кино 92, уран сайхны кино 14, олон ангит кино 176 цуврал,    Монгол кино, контент 28, түүнчлэн 16мм хальснаас сэргээсэн 47 контент нийлүүлсэн байна.

-Тайз зураг чимэглэлийн алба шууд нэвтрүүлгийн 9, бичлэгийн 72 тайз, шинэ нэвтрүүлгийн 20 тайз хийж засав.

-Үндэсний телевизэд бусад суваг болон гаднаас нийтдээ 76095 минутын контент нийлүүлсэн байна.

Монголын мэдээ суваг 2024 онд  349320 минут нэвтрүүлэг бэлтгэн хүргэв. Үүнээс 55% нь шинэ нэвтрүүлэг, мэдээ, мэдээллийн хөтөлбөр, шууд дамжуулалт, ярилцлага, хэлэлцүүлэг болон тойм тайлбар олны хүртээл болгов. (ОНРТ-ийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасны дагуу)

СҮЛЖЭЭНИЙ НЭВТРҮҮЛГҮҮДИЙН  ХҮРЭЭНД:

            Эдийн засгийн тойм, Алтан аргамж,  Дэлхий дахинд тойм, Явлаа ирлээ, Стандарттай шийдэл,  Томилолтоос ирлээ, Ярилцъя  нэвтрүүлгүүд бэлтгэлээ. Өдөр тутмын болон тэмдэглэлт өдрийн хөтөлбөрт өөрийн архивын ховор бичлэг ашиглан баяжуулж байсан нь давуу тал болсон юм.

            Улсын Их Хурал, Засгийн газраас явуулж буй эдийн засгийн  бодлого, нийгэм эдийн засгийн орчинд гарч байгаа өөрчлөлтүүдээр сэдэвлэсэн “Эдийн засаг” нэвтрүүлгийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж  олон талт байр суурь баримтлан  бэлтгэж, тайлант хугацаанд 51 шинэ дугаар үзэгчдийн хүртээл болгов.  

      “Цагийн хүрд” хөтөлбөр нь Монголын мэдээ сувгийн олон жилийн түүхтэй брэнд контент. Үндэсний хэмжээнд болж буй үйл явдал, олон улсад өрнөж байгаа нөхцөл байдлын мэдээ мэдээллийг мэргэжлийн  түвшинд, шуурхай  бэлтгэн хүргэж байна. Тайлант хугацаанд, ”Цагийн хүрд” хөтөлбөрийн 306 дугаар /18360 минут/ бэлтгэжээ. Бусад хөтөлбөрүүдийг жагсаавал, “Өдрийн мэдээллийн хөтөлбөр” 260 дугаар, “Өдрийн мэдээ” 51 дугаар, “Долоо хоногийн тойм” 51 дугаар, “Өдрийн тойм тайлбар” 260 дугаар, “Явлаа Ирлээ” 21 дугаар, “Томилолтоос ирлээ” 10 дугаар “Ярилцья” 10 дугаар , Студи 600 студиэс бэлтгэсэн “Хэлэлцүүлэг” 19 дугаар, “Цаг агаарын мэдээ” 1350 минут, “Эдийн засгийн тойм” 51 дугаар, “Стандарттай шийдэл” 21 дугаар, “Дэлхий дахинд” тойм 20 дугаар, “Технологийн ертөнцөөр” 20 дугаар, “ММ 5 хором” 11 дугаар, “Онцлох зочин”, “Өдрийн зочин” ярилцлагын нэвтрүүлэг бэлтгэлээ.   

Монгол улсын төрийн гурван өндөрлөгийн гадаад айлчлал, дотоод томилолт, түүнчлэн гадаадын төрийн өндөр түвшний зочдын айлчлалыг даган сурвалжлах, шуурхай мэдээлэх нь Монголын мэдээ сувгийн нэг чухал үүрэг юм.

            Өнгөрсөн 2024 он Монгол улсын хувьд онцлог жил байлаа. Германы ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Лаосын ерөнхийлөгч Тонглун Сисүлит, Киргизийн Парламентын дарга Нурланбек Шакиев, Швейцарын ерөнхийлөгч Виола Амхерд, Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дэд дарга  Хань Жөн, Вьетнамын ерөнхийлөгч То Лам, Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук зэрэг өндөр зиндааны зочдын төрийн айлчлалыг шуурхай сурвалжилж, хүндэтгэл ёслолын арга хэмжээг шууд дамжуулав.

 Монголын мэдээ суваг эгэл ардын төлөө ихийг хийж бүтээж яваа хувь хүн, аж ахуйн нэгжийг алдаршуулах зорилгоор “Баатарлаг үйлстэн”, “Энэрэнгүй үйлстэн”, “Нийгмийн хариуцлагатай компани”, “Оюунлаг хүн”, “Байгаль орчинд ээлтэй хүн”, “Үндэсний үйлдвэрлэлийг түүчээлэгч” зэрэг 10 төрлөөр шилдэг зүтгэлтнүүдээ уламжлал ёсоор тодруулав. 

Улс  оронд болж буй чухал, тэмдэглэлт, түүхэн үйл явдлыг тогтмол шууд дамжуулж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж, ОНРТ-ийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд заалтыг мөрдөж ажиллав. УИХ-ын сонгууль, Монголын радиогийн 90 жил, Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль, Гадаад улс орнуудаас манай улсад хийсэн төрийн дээд хэмжээний айлчлал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Засгийн газрын хуралдаан, Ногоон автобус сонсгол, Сонгогчийн боловсрол, Эдийн засгийн чуулган, Дүнжингарав төвийн дэргэдэх осол, “Халх голын ялалтын 85 жил” арга хэмжээ, Төрийн далбаа мандуулах ёслол, Есөн хөлт туг цэнгүүлэх ёслол, Иргэний андгай өргөх ёслол "АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль-2024" зэрэг олон үйл явдлыг шууд дамжуулсан байна.    

            Үүний зэрэгцээ ажиллах нөхцөлөө сайжруулах зорилгоор шалны хулдаас, нэвтрүүлэгчийн ширээ,  цаг агаарын  хөтлөгчийн видео воллыг засварлаж, Хангарьд студийн тайзыг зөөж 2-р студийг тоноглов.  


Спорт суваг 351390 минутын нэвтрүүлэг хөтөлбөрийг эфирт явууллаа. Үүнд, шинэ нэвтрүүлэг 30240 минут, шууд дамжуулалт 55305 минут, давталт  54840 минут байна. Нэвтрүүлгийг бүтцээр нь харуулбал:

                          

            Спорт суваг нь биет болон биет бус өв, түүнийг тээж яваа өвлөн уламжлагчдыг нээж олох, танилцуулах, тэдний өвийг бичиж хадгалах, хойч үедээ үлдээх зорилготой нэвтрүүлгүүд бэлтгэв. Үүний зэрэгцээ олон нийтийг биеийн тамир спортод татах, эрүүл мэндээ дээдэлсэн эрүүл үндэстэн болгоход уриалах,  нийгмийн оюун санааны хөтөч, спортлог, эрүүл мэндийг дээдлэгч байх байгууллагын эрхэм зорилгыг хөтөлбөрийн бодлогын төвд тавин ажиллаж байна. 2024 онд Спорт суваг “Оюуны спортыг дэмжих хөтөлбөр”, “Идэр мэргэний уухай”,“Бид морьтны үр сад”,“Адуучин”  зэрэг үндэсний спорт өв соёлын олон контент бүтээв. Түүнчлэн олон арван уралдаан тэмцээнийг шууд дамжуулав. Чөлөөт бөхийн улсын аварга, Дартсын улсын аварга, “Сар шинийн харваа-2024", Виртуал дугуйн Улаанбаатар хотын аварга, сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан, Хоккейн Холбооны “Холбооны цом 2024”,  волейболын клубуудын “Хобби кап”,  Биеийн тамирын багш хэлэлцүүлэг, Биатлоны улсын аварга шалгаруулах тэмцээний тойм, “Хэйбол пүүл” бильярдын Дэлхийн аваргын шигшээ тоглолт,  Боксын олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын сорил”, “Усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн, “Монголын оюутны спортын VI наадам ,“Волейболын клубүүдын улсын аварга”,  “Туялзуур сэлэмний улсын аварга”, “Самбо бөхийн улсын аварга”, “Үндэсний их баярт наадам”, “Чингис хаан цом”, Анхдугаар үндсэн хуулийн өдөрт зориулсан, “Ерөнхийлөгчийн цом”-ын барилдаан зэрэг олон арван тэмцээн уралдааныг шууд дамжууллаа.

      

“Бахархал”,   “Миний мэргэжил- Бидний бахархал”,  “Спортын ертөнцөд” анализ тойм, “Спорт-Бага үд”,  “Спорт таны амралтанд”,   Монголын спортын түүх,  “Эрийн хийморь”, “ Манлайн баясгалан”, “Идэр хүчтэн”, “Спорт хобби”, “Миний мөрөөдөл”, “Уухай”, “Эв наадгай”, “HEYBALL TOURISM CUP-2024”, “Эрдэнэт кап”, “Бөртэ чоно”, “Олимпын дурсамж”, “Хакүхо кап”, “Усанд сэлэлтийн дэлхийн аварга” тойм, “Медалиар чимсэн гацуур” зэрэг бүх насны үзэгчдэд зориулсан, үндэсний өв уламжлал, соёлыг таниулж түгээн дэлгэрүүлж танин мэдүүлэх зорилготой контент хүргэлээ.

            Сувгийн онцлог, зорилтот бүлэгт чиглүүлж Монгол улсын нийгэм, эдийн засгийн болон цаг үеийн мэдээллийг тогтмол хүргэж, олон улсын байгууллагуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй байлгах зорилт тавьсан. Энэ зорилтын дагуу Словенийн ерөнхийлөгч Наташа Пирс Мусар, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга  Бан Ги Мун, ХБНГУ-ын Элчин сайд Хельмут Кулитц, Швейцарийн Холбооны улсын Элчин сайд Вики Арно, Туркийн Элчин Сайд Зафер Атеш, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Хүүхдийг ивээх сангийн төслийн зохицуулагч, Олон улсын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн Ахлах зөвлөх Бен Бакланд, Европын Холбооны Элчин сайд  Ина Марчюлёните нарыг  урьж ярилцлаа. Мөн  ‘I am Mongolian’  болон  ‘Generation’ хөрөг  нэвтрүүлэгт салбартаа амжилттай яваа урлаг соёлын төлөөлөл, залуусыг оролцуулав. Cycle, Mongolia Matters нэвтрүүлгийн гол сэдэв нь Монголын улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал чиг хандлага байлаа.

НЭВТРҮҮЛГИЙН БОДЛОГО.

Тус суваг нь News Mongolia өдөр тутмын хөтөлбөр, World News олон улсын мэдээллийн хөтөлбөр,  MNB World News, Монголын мэдээ суваг өгдөг хувилбар, This Week хөтөлбөр долоо хоногийн тойм,  Sightline – цаг үеийн ярилцлага, Diplomacy in Mongolia – дипломатуудын ярилцлага,  Cycle – санхүү, эдийн засгийн мэдээллийн хөтөлбөр, Mongolian matters- улс төр эдийн засгийн тойм, Business Rundown - эдийн засгийн мэдээ мэдээлэл, I am Mongolian  хөрөг нэвтрүүлэг, Generation – залууст зориулсан, сүлжээний 2710 минут, сүлжээний бус 478 минутын нэвтрүүлэг хийсэн байна.

Программ төлөвлөлт, эфир

MNB World суваг өдөр бүр 1 сарын 1-ний өдрөөс 9 сарын 30-ны өдрийн хооронд  08-23 цагийн хооронд 15 цагийн эфирийг орон даяар хүргэдэг болсон. Тайлангийн хугацаанд нийт 274 хоног буюу  5490 цагийн эфирийг үзэгчдэд хүргэсэн байна. Нийт эфирийн цагийн   21 286 минут буюу 20% хувийг шинээр төлөвлөсөн контент эзэлж байгаа бол 80%  хувийг давталт, фондын материал эзэлсэн. Нэвтрүүлэг төлөвлөлтийг агуулгын бүтцээр авч үзвэл:

Өдөр бүрийн таван цагийн шинэ эфирийн 30 хувийг MNB World сувгийн өөрсдийн бэлтгэсэн контент эзэлдэг бол 70 хувийг МҮОНТ-ийн бусад сувгаас нийлүүлсэн нэвтрүүлгийг MNB World сувгийн ажилтнууд орчуулж, хадмал тавьсан контентууд эзэлж байна.

МҮОНР-ийн 1-р сувгийн хөтөлбөрийн бүтэц, төрлийг харуулбал:

  

Тайлант хугацааны онцлох ажил:

            “Хурд” агентлаг 2024 онд нийгэм эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, орон нутаг зэрэг өргөн хүрээнд  38010 минутын 7795 дотоод  мэдээ,  цаг үеийн 3100 гаруй гадаад мэдээ, “Монголын 7 хоног”, “Дэлхийн 7 хоног” тойм тус бүр 48 удаа бэлтгэв. 

            2024 он УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын сонгуулийн жил. УИХ-ын сонгуулийн хувьд хууль шинэчлэгдсэн, тойрог томссон, тойргоос болон жагсаалтаар 126 гишүүнийг сонгосноороо онцлог байлаа. Мөн МҮОНРТ сонгуулийн мэтгэлцээнийг зохион байгуулах үүргийг анх удаа хуулиар хүлээсэн. МҮОНР, УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгааны хугацаанд нам, эвсэл, бие даагчдын үнэ төлбөргүй, 406 удаагийн, нийт 5750 минутын нэвтрүүлгийг олон нийтэд түгээлээ. Мөн нам эвсэл, бие даагчдыг оролцуулсан, 51 удаагийн 6120 минутын мэтгэлцээн шууд дамжууллаа. “Сонгогч таны боловсролд” 30 цуврал, хууль зүйн мэдээллийн “Соёмбо“ шууд нэвтрүүлгийг 4 удаа бэлтгэн шинэчлэн батлагдсан хуулийн зүйл заалтыг сонсогчдод тайлбартай хүргэж, сонгуульд саналаа хэрхэн өгөх талаар 4 зөвлөмж шторк бэлтгэж 100 гаруй удаа нэвтрүүллээ.

            Цагаан сар, Үндэсний их баяр наадам, түүхэн болон тэмдэглэлт өдөрт зориулсан тусгай хөтөлбөр бэлтгэв.

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын өдрүүдэд зориулж “Монголын радио-21 аймаг” цуврал, “Цэнгэлтэй цагаан сар” дүрстэй контент, “Алтан төлийн эзэд”  цуврал, “Гал голомт” зохиомж, “Саахалтынхан” хөгжим уран сайхны нэвтрүүлэг, “Цагаан салхи”, “Саа мөнгөн тэргүүт Сутай хайрхан” нийтлэл зэрэг 92 шинэ нэвтрүүлэг бэлтгэв. Үндэсний их баяр наадмаар эх орны үнэ цэн, ёс уламжлалын талаар “Төрийн дууллаа зөв дуулъя“ нэвтрүүлэг, “Ардын хувьсгалын өлгий нутгаар” хөтөлбөр, “Айргийн ертөнцөөр” шоу хөтөлбөр, “Зуслангийн нэг өдөр” цэнгээнт нэвтрүүлэг, 21 аймгаас бэлтгэсэн “Аялгуут сайхан эх орон” 26 цуврал бэлтгэсэн байна. Бурхан багшийн дүйчин өдөр, Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Анхдугаар үндсэн хууль баталсан өдөр, Монгол бахархлын өдөр, Дэлхийн радиогийн өдөр, Монголын радиогийн 90 жил, Үндэсний эрх чөлөөний өдөр зэрэг түүхэн болон тэмдэглэлт өдөрт зориулсан тусгай хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэв. “Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан түрүү” шагналыг зохион байгуулав.  Шинэ жилийн баяраар “Ерэн мөчирт гацуур”  тусгай хөтөлбөр явуулав.   

       “МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ” РАДИО

МҮОНР-ийн 2 дугаар суваг “Монголын дуу хоолой” радио 2024 онд нийт 912,5 цагийн шинэ, давталттайгаар 1825 цагийн нэвтрүүлгийг бэлтгэж гадаадын сонсогчид богино долгионоор (short-wave) хүргэлээ.

Үндсэн бодлого нь Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн бөгөөд тогтсон жишгийн дагуу нийт эфирийн 50% нь шинэ нэвтрүүлэг байв. (ОНРТ-ийн тухай хуулийн 3.3, 4.2.3 дугаар зүйлд заасны дагуу) 

Монголын дуу хоолой сувгийн нийт эфирийн нэвтрүүлгийн 22% нь мэдээ, 16% нь тойм, 50% нь сурвалжилсан тэмдэглэл, тайлбар, ярилцлага, 12% нь уран сайхан, дуу хөгжим байв. (шинэ дугаар) 

 

Монголын дуу хоолой радио монгол, орос, англи, хятад, япон таван хэлний  нэвтрүүлгээ “SW” богино долгионоор болон vom.mn вэбсайтаар дамжуулж, мөн онцлог мэдээ, нэвтрүүлгээ вэбсайтдаа текстээр байршуулж байна.

ХБНГУ-ын идэвхтэн сонсогчийн дэмжлэгээр англи хэлний нэвтрүүлгийг ХБНГУ-ын “360” радиогоор Герман, ХБНГУ-ын хөрш орнуудад дахин дамжуулав.

Австри,  Австрали, АНУ, Аргентин, Бангладеш, Хятад, Бразил, Вьетнам, Герман, Индонез, Испани, Их Британи, Канад, Коста-Рика, Малайз, Нидерланд, Норвеги, Орос, Пакистан, Сингапур, Филиппин, Финланд, Чили, Швед, Шотланд, Энэтхэг, Япон зэрэг дэлхийн 39 орноос 3968 захидал, цахим шуудан, вичат (wechat) хүлээн авч, сонсогч бүрт хариу захидал, нотолгооны карт, цахим шуудан илгээж харилцав.

 Токио хотноо 8 дугаар сард болсон радио нэвтрүүлэг сонирхогчдын “Токио Хам” фестивальд “Монголын дуу хоолой” радио Япон дахь сонсогчдын фэн клубээрээ дамжуулан оролцож, MNB болон Монголын дуу хоолой радиогоо сурталчлав.  Тус фестивалийг 45 мянган хүн үзэж сонирхсон байна.

“Монгол дуу хоолой” радиогийн Япон хэлний редакц Монгол-Японы хооронд Соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор Японы Элчин сайдын Хүндэт өргөмжлөлөөр шагнууллаа.

Тайлант хугацаанд “ЮНЕСКО-д бүртгэлтэй Монгол өв” цуврал нэвтрүүлэг (монгол, англи хэлээр тус бүр 8, орос, хятад хэлээр 4 дугаар), Монгол-Японы дипломат харилцааны 50 жилийн ойд зориулсан цуврал нэвтрүүлэг  (Монгол хэлээр 12, япон хэлээр 4, англи, хятад, орос хэлээр тус бүр 1 нэвтрүүлэг), “Гадаад харилцаа” цуврал (Австрали, ЮНЕСКО, Япон, Турк - 55 жил, Египт, Энх тайвны корпус, Герман – 50 жил, Вьетнам – 70 жил, Тайланд – 50 жил, Кувейт, Энэтхэг, БНСУ, Европын Холбоо), Монгол орноор аялъя - 21 аймгийн цуврал (монгол, япон, хятад хэлээр/, Монгол орон гадныхны нүдээр 4 цуврал (англи, хятад) зэрэг нэвтрүүлэг бүтээж гадаадын сонсогчдод зориулсан нь онцлох контентууд байлаа.

        “Р3” РАДИО 

Р3 радио тайлант хугацаанд 5824 цагийн эфир бэлтгэж дамжуулав. Үүнээс 824 цагийн дүрстэй, аудио шууд нэвтрүүлэг, 2100 цагийн бичлэгийн нэвтрүүлэг бэлтгэв.

Р3 радиогийн хөтөлбөрийн бүтцийг харуулбал:

Монголын Үндэсний Радиогийн 90 жил тохиов

            Ойн хүрээнд  ДБЭТ-т гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, “Монголын радио-90” баярын хурал, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулав.  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баярын хуралд оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Үндэсний ууган хэвлэл мэдээллийн байгууллага Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч тусгайлан зарлиг гаргаж хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан сэтгүүлч Ц.Сүхбаатар, хөгжим судлаач Р.Ганбаатар, инженер Ч.Цагаан нарт Гавьяат цол хүртээж, олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий ажилтнуудыг одон медалиар шагнав. 

 

       

Монголын радио 90 жилийн ойн хүрээнд үндсэн хөтөлбөртөө өөрчлөлт оруулж сонсогчдодоо зориулсан уран сайхны болон баримтат 90 цуврал нэвтрүүлэг бэлтгэв. Монголын радиогийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн зүтгэлтнүүд, ахмад ажилтнууд, П.Цагаан, Д.Амбасэлмаа, П.Баярсайхан, Ц.Дашдамба, Ч.Мягмарсүрэн, Н.Хишигдорж, Д.Шагдарсүрэн, С.Пүрэв, Ц.Чимиддорж, Т.Бямбадорж, Д.Нямаа, З.Дорж, Г.Равдан тэргүүтэй 23 уран бүтээлчийн хөрөг бэлтгэж, Алтан сан хөмрөг хадгалжээ.

Мөн “Радиогийнхон радиогоо хэр сайн мэддэг вэ?”, “Радиод юу болдог вэ?” дүрстэй цуврал контент бэлтгэн хүргэлээ.

Радиогийн өнгөрсөн 90 жилийн хугацаанд Алтан санд хадгалагдан үлдсэн урлаг соёлын болон түүхэн баримтат нэвтрүүлгүүдийг сонсогчдод дахин хүргэв.  

Ойн хүрээнд Монголын дуу хоолой сувгаас “Монголын радиог  дэлхийн сонсож байна”  60 минутын нэвтрүүлэг бэлтгэж гадаадын сонсогчдод хүргэж олон арван захидал хүлээн авлаа.

ДӨРӨВ: ТЕХНИКИЙН БОДЛОГО, ШИНЭЧЛЭЛ

МҮОНР-ийн 3-р суваг, P3 100,9 хэт богино долгионы радиог ребрэнд хийж “Хөх тэнгэр” радио гэсэн хуучин нэрийг сэргээв. Радио нэвтрүүлгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн дүрстэй радио болгох зорилт тавьж 4К камер, дүрсний пульт авч техникийн шинэчлэл хийв.

Телевизийн хэмжээнд 4К формат руу шилжихэд камер эвлүүлгийн компьютер 4К форматын техник хэрэгсэл авах зэргээр бэлтгэлээ хангаж байна. 2017 оноос хойш техникийн цогц шинэчлэл хийгдээгүй, цогцоор нь шинэчлэх шаардлагатай байна. 2024 онд байгууллагын бүтцэд өөрчлөлт орж Архив хадгалалт хамгаалалтын албатай болж байгаатай уялдан архивын шинэчлэл алтан фондыг хөрвүүлэх, метадата өгөгдлийн хамтаар дижитал сан үүсгэх, дижитал санг эргэлтэд оруулах зорилготой төсөл боловсруулж архивын газартай хамтран ажиллав.

Үүний зэрэгцээ шинэ серверийн өрөөнд хөргөлтийн систем суурилуулсан. Мэдээний студийн том videowall хагарсан дэлгэц /3 ширхэг/сольсон, Монголын мэдээ сувгийн студийг Төв аппаратын өрөөнөөс салгав. Техникийн өдөр тутмын үзлэгийг цаг тухайд нь хийж, эвдрэл гэмтлийг зассан.

Студи 600-д хуваарийн дагуу үзлэг үйлчилгээ хийж, тэжээлийн болон сигналын кабелуудыг цэгцэлж хэвийн  ажиллагааг хангасан. Зөөврийн гэрлүүдийн засвар үйлчилгээг цаг тухайд нь хийсэн. World сувгийн студийн  гэрэлтүүлгийн бэлэн байдлыг хангаж, чиглэсэн гэрэл нэмж байршуулан гэрлийн монтаж хийв.

Явуулын станцын хэсэг бүх сувгийн уран бүтээлчидтэй хамтран орон нутаг болон Улаанбаатар хотоос 192 удаа бичлэг болон шууд дамжуулалт хийж 1755 цаг ажилласан байна. Үүнийг дотор нь задалбал шууд дамжуулалт 1173 цаг, бичлэгт 285 цаг, пробонд 219 цаг, засвар үйлчилгээнд 78 цаг ажиллажээ.

            Монголын радиогийн техникийн алба тайлант хугацаанд нэгдүгээр суваг  6227 цаг, Р3 радио  5826 цаг, Монголын дуу хоолой радио  1456 цагийн хөтөлбөр тус тус дамжуулсан. Ээлжийн инженерүүд Монгол, Япон, Англи, Хятад, Орос хэлний 728 цагийн нэвтрүүлэг  www.vom.mn сайтад байршуулсан.

Тайлант хугацаанд радиогийн явуулын станц 172 цагийн үйл явдал шууд дамжуулж, пробонд 150 цаг ажиллаж, бэлтгэл ажилд 128 цаг, засвар үйлчилгээнд 70 цаг, бичлэгт 355 цаг зарцуулсан байна. Өнгөрсөн жил архивын 361 ширхэг баримт буюу 84 цаг 19 минутын соронзон хальс, аудио хуурцагны бичлэгийг цахим болгож хөрвүүлсэн.

MNB.MN САЙТ

          MNB сайт нь цаг үеийн мэдээ бэлтгэх, “Хурд” агентлаг, “Монголын мэдээ” сувгийн бэлтгэсэн мэдээ, мэдээллийг үзэгчдэд хүргэж байна. Үүний зэрэгцээ улс орны хэмжээний арга хэмжээ, өөрийн уран бүтээлчдийн нэвтрүүлгүүдийг олон нийтийн цахим сүлжээгээр түгээж байна.

          Телевиз, радиогийн шууд эфирийг MNB.mn сайтаар шууд дамжуулж байна. Мөн YOUTUBE CHANNEL сувгаар  “Mongolian National Broadcaster”, “MNB Монголын Мэдээ”  контентыг шууд дамжуулж, бичлэг оруулж байна.

          Цаг үеийн холбоотой асуудал, өөрийн байгууллагын уран бүтээлтэй холбоотой постер, ковер, стори, баннер бэлтгэн түгээж байна.

          МҮОНРТ-ийн уран бүтээлүүдийн зохиогчийн эрхийг  цахим сүлжээнд бүртгүүлэх, бусдын зохиогчийн эрх зөрчсөн  эсэх асуудлаар маргаан үүсгэх, шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллав.

           МҮОНРТ-ийн Дижитал хэлтэс нь тайлант хугацаанд MNB.mn сайтад өөрийн редакцын 11770, Үндэсний телевиз, Монголын мэдээ, Спорт, World сувгийн 2070, Монголын радиогийн 235, МҮОНРТ-ээс зарласан тендерийн 10 материал нийтэлсэн байна.

 

 

ОЛОН НИЙТИЙН ЦАХИМ СҮЛЖЭЭНД

Тайлант хугацаанд Mongolian National Broadcaster, MNB Монголын мэдээ, MNB.mn  фэйсбүүк хуудас, Mongolian National Broadcaster youtube channel дээр хийсэн ажлыг хураангуйлж харуулбал...

Mongolian National Broadcaster фэйсбүүк хуудас – 4 131 006

MNB Монголын мэдээ фэйсбүүк хуудас – 6 371 160

MNB.mn фэйсбүүк хуудас – 55 515

Mongolian National Broadcaster youtube channel – 26019 тус тус үзэлттэй байна.

СОШИАЛ ТАЛБАР ДАХЬ КОНТЕНТ ҮЗЭЛТ:

НИЙТ:

Mongolian National Broadcaster фэйсбүүк хуудас – 678887

MNB Монголын мэдээ фэйсбүүк хуудас – 523831

MNB.mn фэйсбүүк хуудас – 86151

Mongolian National Broadcaster youtube channel – 95647 дагагчтай байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх