Улаанбаатарт коронавируст халдварын 24, орон нутагт 12 тохиолдол шинээр илрэв

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 05 сар 02

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 36 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 24 нь Улаанбаатар хотод
  • 12 орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 263 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 490 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 10 нь нэн хүнд, 53 нь хүнд, 182 нь хүндэвтэр, 18 нь хөнгөн оноштой байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Ташрамд дурдахад, 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн КОВИД-19 өвчний нөхцөл байдлын хоногийн тоон мэдээллийг Эрүүл мэндийн яамны албан хаяг болон сайтаар мэдээлэхгүй болж байгаа аж.

Уг статистик мэдээллийг 1313.mn сайтад олон улсын жишгийн дагуу байршуулахаар болсон талаар Эрүүл мэндийн сайд зөвлөх О.Батбаяр хэллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх