Коронавируст халдварын тохиолдол 123-аар нэмэгдлээ

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2022 09 сар 03

Өнгөрсөн хоногт 123 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав.

Үүнээс

  • 79 нь Улаанбаатарт
  • 44 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 979,938 болж нэмэгдлээ.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд нэг, Дархан-Уулд гурав, Дорноговьд 11, Өвөрхангайд тав, Өмнөговьд 21, Төв аймагт нэг, Ховдод хоёр тохиолдол илэрсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 210 хүн эдгэрсэн бол одоогоор 2,444 хүн хяналтад байна.

зураг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх