Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 40 тохиолдол батлагджээ.

Үүнээс

  • 20 нь Улаанбаатарт
  • 20 нь орон нутагт буюу Өмнөговьд 19, Дархан-Уулд нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 982,347 боллоо.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 185 хүн эдгэрч, халдвар аваад эдгэрсэн тохиолдол 440,557 болж нэмэгдэв.

Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 917 хүн хяналтад байна. Энэ нь цар тахлын оргил үеэс хойших нийт хяналтад байгаа иргэдийн тоо анх удаа 1,000-аас доош болж байгаа үзүүлэлт юм.

Сануулахад, цар тахлын оргил үеэр буюу 2021 оны есдүгээр сарын 21-ны байдлаар эмнэлгийн орны ачаалал дээд хэмжээнд хүрч, нийт хяналтад орсон хүний тоо 90 мянгыг давж байв.

Мөн хамгийн сүүлд коронавирусийн Омикрон хувилбарт дэгдэлтийн үеэр гэртээ болон эмнэлэгт эмчлүүлж байсан хүний тоо 67 мянга гаруй болж байсан юм.