Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 37 тохиолдол батлагджээ.

Үүнээс

  • 20 нь Улаанбаатарт.
  • 17 нь орон нутагт буюу Өмнөговь аймагт 15, Архангай болон Увсад тус бүр нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 982,551 болов.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд эмнэлгээс 12, гэрийн хяналтаас 79 гээд нийт 91 хүн эдгэрсэн төлөвт шилжжээ. Одоогоор 906 хүн хяналтад байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.