Үнэнч найз нарынх нь хичээл зүтгэл, хандивын аянд та бүхэн минь оролцооч хэмээн уриалж байна #saveochikono

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2023 01 сар 13

“Увертюра” хамтлагийн дуучин Ж.Ганбаатар хорт хавдраар өвдөж, хавдрын эмчилгээнд орсон хүүгээ эмчлүүлэхээр 2021 оны 3 сард Турк улсыг зорьсон. Тэгвэл 1 жил 6 сарын хугацаанд эмчилгээ хийлгэн, эрүүл саруул болоод эх орондоо хүү Г.Очир-эрдэнэ эргэн ирж байсан. Харамсалтай нь хүүгийн бие дахин өвдөж буцаж эмчилгээ хийлгэх шаардлагатай болсноор Турк руу буцжээ. Тиймээс тэдний гэр бүлд дахин эмчилгээний зардал хэрэгцээтэй болсон байна. 

Энэ талаар шог зураач У.Цогтбаяр өөрийн цахим хуудастаа бичжээ. 

"Uvertura" хамтлагийн дүү нартайгаа Турк явахынх нь өмнө уулзаж ярилцлаа. Хамтлагийн гишүүн Ганбаатарын хөөрхөн хүү Очир-Эрдэнийн Турк улсад хийсэн эхний эмчилгээ амжилттай болж эх орондоо ирээд хяналтанд байх хугацаандаа дахин сэдэрч энд эмчлэх боломжгүй тул эргээд Турк явж оношоо тогтоолгон эхний эмчилгээндээ яаралтай ороод байгаам байна. Хаа ч явсан атгасан гар шиг хамтдаа байдаг найзууд нь энд дахин эрвийх дэрвийхээрээ хөдөлж эмчилгээнийх нь зардал босгох хандивын аянаа дахин үргэлжлүүлэхээр болж бяцхан хүүд туслахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна.

Удалгүй тэд маань Турк улс явж хандивын тоглолт зохион байгуулахаас гадна эндээ олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Ямар ч үед ийнхүү хамтдаа байж нэгнийхээ төлөө үнэнхүү сэтгэлээсээ хичээн зүтгэж буй дүү нараа хараад үнэхээр бахархах сэтгэл төржихүй.

"Харанхуйн гүнд найзтайгаа бол би төөрөхгүй

Халуун цөлд найзтайгаа бол би цангахгүй

Хатуу зовлонд найзтайгаа байхад би алзахгүй

Хажууд найз минь байхад хаа ч би ганцаардахгүй" хэмээн хамтдаа дуулж явсан шигээ хатуу бэрх зовлон бэрхшээл дунд дунд нэгнийгээ орхилгүй нэгэн цул хэвээр яваа дүү нарын маань зорьсон үйл биеллээ олж Очир-Эрдэнэ хүү хурдан эдгэх болтугай.

Элэг бүтэн амьдралыг энхрий жаахан хүүгийн инээд хөөртэй нь хамт энэ чигээр нь үлдээх хүсэлтэй үнэнч найз нарынх нь хичээл зүтгэл, хандивын аянд та бүхэн минь оролцооч хэмээн уриалж байна. #SaveOchikono

Хандивын данс: Хаан Банк 5300660607  Аав/Ж.Ганбаатар/ Баярлалаа...


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх