ЗГ: Газрын багц хуулиа дахин эргэн харж шинэчилж УИХ-д өргөн барина

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2023 08 сар 16

Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж 24 асуудал хэлэлцэж, танилцжээ.

Тодруулбал,

-Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай,

-Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар,

-Монгол Улсын гамшгаас хамгаалах бэлэн байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал,

 Шил ажиллагааны талаар,

-Тавантолгой дулааны цахилгаан станцын тендерийн сонгон шалгаруулалтын талаар зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцэв.

 

Энэ үеэр Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал "Өнөөдрийн хуралдаанаар "шил" ажиллагааны хэрэгжилтийн талаарх танилцуулга хийлээ. Барилга хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг өнөөдрөөс shilengov.mn сайтад ил тод байршуулж байна. Аймгуудад ажиллаж 4721 дүгнэлт, дүүргүүдэд 3683 дүгнэлт гаргасан. Мөн 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөд орсон 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг ил болгож байна" гэлээ.

Хууль зүйн сайд Х.НЯМБААТАР:

-Цаг үеийн шинжтэй асуудлыг авч хэлэлцсэний нэг нь Улаанбаатар хотод үер усны гамшгийн хор уршгийг арилгах, газар зохион байгуулалттай холбоотой тогтоолыг өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

Улаанбаатар хотыг үер усны гамшгаас сэргийлэх, газар зохион байгуулалт, төлөвлөлтийг дахин авч үзэх, газрын харилцааг зохицуулах хуулийн төслийг бэлтгэж байна.

Газар олголт хэтэрхий олон газруудад хэтэрхий олон төвөгтэй асуудал байна. Дандаа Засгийн газар нийслэлийн газар олголтын асуудалд оролцоод байна гэж байхгүй . Эхний ээлжинд гурав, дөрөв гаруй байгууллага буюу БОАЖЯ олгож байна, Барилга хот байгуулалтын яам газар олгож байна, нийслэлийн газрын алба олгож байна, бүүр заримдаа аймаг дүүрэг гээд хэтэрхий шийдвэрүүд гараад байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Зэрэгцэж ингэж газар олголт хийж байгаа нь зөв юм уу, энийгээ эргэж харая гэсэн үүднээс газар олголтоо цэгцэнд оруулая мөн газраа эдийн засгийн эргэлтэнд оруулая гэсэн үүднээс хууль эрх зүйн шинэ орчныг бий болгон нутагшуулах шаардлага бий болоод байгаа юм. 

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд газар зохион байгуулалтын төлөвлөлт алдагдсан. Тиймээс Газрын тухай багц хуулийг намрын чуулганд өргөн барихаар болж байна.

Үерийн даланг сэтэлж барилга барьсан ААН-үүдээс хохирол нэхэмжилнэ. Гамшгийн эрсдэлийг олон улсын байгууллагаар дүгнүүлнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх