ИЗНН-ын даргаар Б.Батбаатарыг бүртгэхээс татгалзжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 09 сар 06 ・ 2

Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас Улсын дээд шүүхэд “намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт болон намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдөл өгчээ.

Тус шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаар өргөдлийг хэлэлцээд буцаасан байна.

ИЗНН-аас тухайн асуудлаар 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл гаргасныг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар хэлэлцжээ.

26 дугаар тогтоолоор улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Гэтэл тус нам уг тогтоолд заасан зөрчлийг арилгалгүй, дахин ижил агуулгатай өргөдөл гаргажээ. Иймд Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.3-т заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэлгүй гэж үзжээ.

Мөн хуралдаанаас Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын “Намын цахим хаяг, байршил бүртгүүлэх тухай” өргөдлийг “эрх бүхий этгээд гаргаагүй” гэх үндэслэлээр буцаасан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: