Монголын анхны “Racing top model” тэмцээний “Talent show”-г амжилттай зохион байгууллаа

Нийгэм ・Нийтэлсэн: Халиунаа 4 цагийн өмнө

“Power expo & festival-2025” олон улсын наадмын хүрээнд шинэ чиг хандлага болох “Racing top model” тэмцээнийг Монгол улсын загварын салбарт анх удаа зохион байгууллаа. Тэмцээний эхний шатны шалгаруулалтаас үзэгч, олон нийтийн хандалтаар 32 оролцогч шалгарч үлдсэн юм. Тэмцээний авьяас, ур чадварын сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 27-ны өдөр “Хүн” театрт зохион байгуулж, 16 оролцогч тунаж үлдсэнээс тэргүүн байрт оролцогч Г.Учрал “Racing top model”-иор тодорсон байна.

Тус шалгаруулалтын шүүгчээр “Power expo & festival-2025” олон улсын наадмын Ерөнхий зохион байгуулагч, Авто спортын мастер Б.Жигмэддорж болон нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат, “Mediahub” студийн захирал Г.Ганбилэг, “Андра академи”-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхчимэг нар ажилласан нь наадмын цар хүрээ, шүүлтийн үнэ цэнийг илэрхийлж байсан юм.

“Racing top model” тэмцээний тэргүүн титмийн эзэн тавдугаар сарын 9-11-нд Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүрэг дэх Авто худалдааны цогцолбор төвийн “Power land” талбайд зохион байгуулах “Power expo & festival-2025” олон улсын наадмын үеэр тодрох бөгөөд тус шалгаруулалтын зочин шүүгчээр АНУ-ын дрифтын тамирчин, сошиал инфлүүнсер, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч Sara Choi наадмын зохион байгуулагчдын урилгаар хүрэлцэн ирж ажиллах юм байна. Sara Choi “Power expo & festival-2025” наадмын “Racing top model” тэмцээнийг шүүхээс гадна олон улсын дрифтийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх