25 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 14 цагийн өмнө

БГД-ийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний авто зам шинэчлэлтийн ажлын хүрээнд 25 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг 5 дугаар сарын 9-ний 22:00 цагаас 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

5 дугаар сарын 10-ны 22:00 цагаас 12-ны өдрийн 06:00 цагийн хооронд авто замын урд хэсгийг хааж, асфальт бетоноор хучна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх