Өнөөдрөөс нийслэлийн есөн дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явагдана

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2025 05 сар 12 ・ 1

Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс буюу тавдугаар сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал есөн дүүргийн 31 байршилд өргөтгөсөн худалдаа нээж, 12:00-19:00 цагийн хооронд хонины нэг килограмм махыг 11,800 төгрөгөөр тооцож, гулуузаар  худалдаалах юм байна.

Энэ онд нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 10 мянган тонн махыг нөөцөлсөн бөгөөд гуравдугаар сарын байдлаар 144 тонн мах буюу нийт нөөцөлсөн махны гурван хувийг худалдан борлуулжээ.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах хуваарь:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2025 05 сар 12/

    Урь идээд дуусч байгаа махыг хэн авах юм. Унээ буулга. Монгол чинь зах зээлийн хандлагатай улс шуу.

    Хариулах