“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 4 цагийн өмнө

​​​​​​​

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхлэхэд 12 хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар нийт 8800 орчим иргэн гүйхээр бүртгүүлснээс тал хувь нь буюу 4400 гаруй нь 5 км-т бүртгүүлжээ. Маргааш 5 км-ийн төрөлд бүртгүүлсэн хүмүүст дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны байрууд дээр энгэрийн дугаар олгож эхэлнэ. Дугаар тараах газруудын байршлыг танилцуулж байна.

  1. Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: БГД, 4-р хороолол, 15-р хороо, Хасбаатарын гудамж

Утас: 70141983

  1. Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: БЗД, 41-р хороо, Ангорын байр, 3-н давхарт, 314 тоот (“Отгонтэнгэр” сургуулийн баруун талд)

Утас: 11-450511

  1. Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: СХД, 34-р хороо, Орбит-1, Найрамдалын зам, Спорт цогцолбор

Утас: 70176348

  1. Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: СБД, 8-р хороо, 11-р хороолол, Их тойруу, Авто плазагийн баруун талд, “N tower” барилга, 7 давхар, 708 тоот

Утас:11-315651

  1. Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх төв байрны урд өөрийн байр, 2 давхарт

Утас: 344783

  1. Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: ЧД, 10-р хороо, Дэнжийн мянга, Э.Галданбошготын гудамж,  751 тоот

Утас: 77773113

  1. Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: НД, 7-р хороо, Спорт цогцолбор, 3 давхарт, 304 тоот

Утас: 70233601

  1. Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: БНД, 5-р хороо, Залуус хэсэг, Эрүүл мэндийн төвийн зүүн талд

Утас: 7021-3435

  1. Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо

Хаяг: БХД, Өндөртолгой, 1-р хороо, өөрийн байр, 101 тоот

Утас: 70491280

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бусад төрөлд бүртгүүлсэн иргэдэд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дугаар тарааж эхэлнэ. Марафонд гүйх иргэдийн бүртгэл 2025 оны 4 дүгээр сарын нэгнээс эхэлсэн бөгөөд бүртгэл энэ сарын 20-нд хаагдах юм. Бүртгүүлэх холбоос: Сайтаар бүртгүүлэх: https://ulaanbaatar.marathon.mn Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/app 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх