Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2 цагийн өмнө
Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил хийгдэж буй. Энэ ажлын хүрээнд Наадамчдын замыг Эрчим хүчний гудамжтай холбосон уулзвараас “Хөсөг трейд”-ийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, инженерийн шугам сүлжээний шилжүүлэг, хүчитгэл болон хуучин хучилт зорох, өргөтгөл хийгдсэн хэсэгт цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийж гүйцэтгэлээ.
Тус замыг есдүгээр сарын 19-ний 23:00 цагаас есдүгээр сарын 21-ний өдрийн 06:00 цаг хүртэл хаасан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.