Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
17 цагийн өмнө

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд хоёр байршилд авто замыг шинэчилж, гурван байршилд шинээр авто зам барина.
Үүний нэг нь Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км авто зам юм.
Тодруулбал, Яармагийн замаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбогдох бөгөөд тендерийг ирэх 11 дүгээр сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Харин 2026 оны 5 дугаар сард барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү зам нь 24 метр өргөн, зургаан эгнээ байх юм. Эгнээний өргөн 3.5-4 метр бөгөөд явган замын өргөн 2.5 метр, дугуйн зам 1.5 метрийн өргөнтэй байна. Мөн автобусны 18 буудал байхаар төлөвлөсөн. Тус зам баригдсанаар Наадамчдын авто замын ачаалал буурна. Мөн нийтийн тээвэр болоод хувийн тээврийн хэрэгслээр зорчих хугацаа 15 хувиар буурч, явган зорчигчдын зорчилт 20 хувиар нэмэгдэнэ.
Ташрамд, төслийн хүрээнд шинээр баригдаж буй авто замуудаас Сэлбэ голын 2.6 км авто замын ажил эхэлсэн бөгөөд ажлын явц 20 хувьтай үргэлжилж байна. Уг шинэ замыг ирэх оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.