Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
16 цагийн өмнө
Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн салбарт түүхэн хуудсыг “Талх Чихэр” ХК нээлээ. Тус компани нь хүнсний аюулгүй байдлын иж бүрэн менежментийн тогтолцоо FSSC 22000 (V.6) стандартыг амжилттай нэвтрүүлж, гэрчилгээ авсан Монголын анхны гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани боллоо.

FSSC 22000 (V.6) нь түүхий эд материал хүлээн авахаас эхлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн болох хүртэлх бүхий л үе шатанд эрүүл ахуй, чанар аюулгүй байдлын шаардлагыг хангаж, хүнсний хамгаалалт, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх үйл ажиллагааг хамарсан, чанарын баталгааг олгодог дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг буюу Швейцарын “SGS” компанийн Ази тивийн салбар байгууллагаас гэнэтийн байдлаар шалгаж, баталгаажуулдаг стандарт юм. Товчхондоо уг стандартын дагуу үйлдвэрлэгдсэн ямар ч төрлийн бүтээгдэхүүн нь хүнсний боловсруулалтын аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хуурамч бүтээгдэхүүн агуулагдаагүй байх чанарын баталгааг гаргадаг байна.

“Талх Чихэр” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Базар-Ууган
“Манай хамт олон удаан хугацааны турш системтэй ажиллаж, олон улсын шаардлагыг бүрэн хангахын тулд үйлдвэрлэлийн процесс, хяналтын тогтолцоогоо сайжрууллаа. Энэ нь зөвхөн бидний амжилт биш, Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбарын нэр хүндийг дэлхийд гаргах чухал алхам юм. Цаашид бид хэрэглэгчдэдээ хамгийн аюулгүй, чанартай бүтээгдэхүүнийг тасралтгүй хүргэхэд улам бүр анхаарч ажиллах болно” гэж онцоллоо.
Энэхүү амжилт нь:
- Хэрэглэгчдэд хүнсний чанар, аюулгүй байдлын баталгаа өгөх,
- Монголын хүнсний үйлдвэрлэлийг дэлхийн жишигт нийцүүлэх,
- Салбарын бусад үйлдвэрлэгчдэд загвар, үлгэр дуурайлал үзүүлэх томоохон алхам юм.
“Талх Чихэр” ХК нь 1984 оноос хойш Монголчуудын өдөр тутмын хэрэглээнд чанартай талх, нарийн боовны бүтээгдэхүүн нийлүүлж, хүнсний үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалсаар ирсэн. Харин өнөөдөр тус компани олон улсын стандартын гэрчилгээтэй, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болсон нь Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд дахин шинэ хуудсыг эхлүүлж байна.
Хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, дэлхийн стандартыг Монголд нутагшуулсан энэхүү амжилтаараа бахархаж байна!
Олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд FSSC 22000 зайлшгүй шаардлагатай юм
Өөрөөр хэлбэл байгууллага дотоодын зах зээлд ажиллаж байвал ISO 22000 хангалттай бол экспорт, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд FSSC 22000 зайлшгүй шаардлагатай юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.