Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг ирэх сарын 15-нд дуусгана

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 15 цагийн өмнө

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Эрчим хүчний гудамжны 7 метрийн өргөнтэй 2 эгнээ авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар ажлын явц 55 хувьтай үргэлжилж байна. Авто замын өргөтгөлийн ажилтай холбоотойгоор 

 

•  11 дулааны шугамыг шилжүүлэх, хүчитгэх,

•  1100 метр цахилгааны агаарын шугамыг хүчитгэх,

•  3500 метр кабель шугам шилжүүлэх,

•  10 мянган метр холбооны шугам шилжүүлэх,

•  Шинээр 2.4 км борооны усны шугам хийхээр ажиллаж байна. 

 

сонин mn

Нийслэлийн Замын хөгжлийн газрын авто замын хяналтын мэргэжилтэн Д.Төрбилэг “Шинэчлэл хийж буй энэ зам өмнө нь 7 метрийн өргөнтэй 2 эгнээтэй байсан бол одоо 14 метрийн өргөнтэй 4 эгнээ болгохоор өргөтгөн шинэчилж байна. Замын ажлын хүрээнд 59 нэгж талбайг чөлөөлөн инженерийн шугам сүлжээний шилжүүлгийн ажлуудыг хийж байна.

 

Өнөөдрийн байдлаар 3.9 км авто замын зорчих хэсгийн хучилтын ажил хийж замын хөдөлгөөнийг нээсэн. 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийхдээ замыг дөрвөн удаа хаахаар төлөвлөсөн.

 

Өнөөдөр гурав дахиа хаагаад байна. Энэ удаа бид үлдсэн хоёр км замын 1.3 километрийг хаасан бөгөөд 10 сарын нэгний өглөөний 6 цагт нээхээр ажиллаж байна. Өнөөдөр энэ хэсэгт агаарт байсан дулааны шугамыг зам доор шинээр суурилуулж байна. Мөн өргөтгөлийн хэсгийн цементээр бэхжүүлсэн суурийг хийж, авто замын хашлага суурилуулна. Зорчих хэсгийн асфальтан хучилтыг хийж төлөвлөсөн хугацаанд замаа нээнэ. Ингээд нийт замаас үлдэж буй 700 метр хэсгийн ажлыг бид 10 дугаар сарын 10-наас 15-ны хооронд хийж гүйцэтгэнэ.

 

Ингэснээр 5.9 км замын зорчих хэсгийн ажил 10 дугаар сарын 15 гэхэд бүрэн дуусна. Явган хүний зам болон гэрэлтүүлгийн ажил хийгдэж байгаа бөгөөд 10 дугаар сарын 31-нд дуусахаар байна.

 

Энэ замаар хүнд даацын машинууд их зорчдог бөгөөд Наадамчдын зам болоод Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг тодорхой хэмжээгээр хуваалцдаг зам юм” гэлээ. Дээрх замын өргөтгөлийн ажилтай холбоотойгоор Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг аравдугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл хааж, шинэчилж байна.

 

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх