Эдийн засаг
Харагдах байдал:

  • Нарантуулын тэрэгчнээс Зуун айлын портерчин болсон хорин жил

    Нарантуулын тэрэгчнээс Зуун айлын портерчин ...

    Нарантуул дээр тэрэг түрээд гүйж явсан залуу мөнгөө хураагаад амины хоёр ч байшин, портер машин, сарын сая гаруй төгрөгийн орлоготой товхийтэл амьдарч байна. Дашцогзол 1997 онд Завханаас Улаанбаатарт шилжиж иржээ. Мэргэжил боловсролгүй хорь хүрч яваа залууд Нарантуул зах дээр тэрэг түрэх ажил л олдож. Өдөрт олсон хэдээсээ өл залгах хоолны мөнгө авч үлдээд бусдыг нь хамаатныхаа хүнд хадгалуулж эхэлжээ. Гэр хол ч унаанд мөнгө зарахгүйн тулд зах руу ирж, буцахдаа алхана. Өдөрт хадгалуулдаг мөнгө нь дээд талдаа хорин мянга, ер нь бол арван мянган төгрөгөөс буухгүй. Тэр үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9800 төгрөг байсан гэхээр овоо мөнгө. Дашцогзолыг Нарантуулынхан Доржоо гэдэг нэрээр нь анддаггүй юм билээ. Тэрэг түрж хураасан мөнгөөрөө барилгын материал увуу цувуугаар авч ахынхаа хашаанд хураасаар байгаад байшинтай болчихож. 6х8-ын харьцаатай тохьтой, дулаахан сууцаа Доржоо өөрөө барьжээ. Орон гэрээ бэлдээд авсан залуу хураасан мөнгөөрөө эксель худалдаж авч таксинд явж эхэлж. Таксинд явж олсон мөнгөө хүү авах давуу талтайг нь бодоод хамаатныхаа хүнд биш банкинд хадгалуулдаг болжээ. Олсон мөнгөнийхөө 80 хувийг хадгална гэж өөртөө амласнаа ярив. “Зарим өдөр бензинийхээ мөнгийг хасаад ганц, хоёрхон мянгыг олно. Юуг нь хадгалах вэ дээ гээд үрчихье гэж бодож байгаагүй. Залуу хүн л юм чинь наргиа цэнгээн, аялал зугаалгад мөнгө үрмээр санагдана. Гэхдээ эхлээд зорилгодоо хүрээдхэе гэж зүтгэсэн. Мөнгөө хадгалаад байхаар сүүлдээ хадгаламжиндаа мөнгө хийхгүй л бол тайвшрахгүй болчихдог юм билээ” гэж Доржоо ярьж байсан. Портероор ачаа бараа зөөх нь илүү ашигтайг олж харсан залуу будаг нь ханхалсан шинэ портер худалдаж авчээ. Мэдээж такси барьж хуримтлуулсан мөнгөөрөө. Доржоо одоо ч портероороо ачаа зөөдөг. Зуун айл дээр зогсч ачаа зөөгөөд долоон хоногт 300-350 мянган төгрөг өлхөн олчихдог юм байна. Олсон мөнгөнийхөө 60-70 хувийг хадгаламжиндаа хийдэг. Доржоо “Би долоо хоног болгон банкинд очиж мөнгөө хийдэг. Бэлэн мөнгөтэй явахаар хэрэггүй зүйлд үрчих гээд байдаг юм. Гэртээ хадгалах бас дэмий. Увуу цувуугаар авсаар дуусгачихдаг. Дараа нь бодохоор энэ гээд хэлчихээр хэрэгтэй юм аваагүй байдаг. Мөнгөө хадгалаад сурчихаар хүн хэрэггүй зүйл авахаа больчихдог юм билээ. Найзуудаа хараад байхад хүссэн зүйлээ авч мөнгөө үрээд байгаа анзаарагддаг. Хүний хүсэл барагдахгүй шүү дээ. Хүсэл хэрэгцээ хоёроо ялгах нь чухал гэж нэг хүн зурагтаар ярьж байсан. Үнэхээр үнэн үг. Хүмүүс хадгалахаар их цалин авч байгаа биш, юуг нь хадгалах юм гэж ярьдаг. Олсон мөнгө болгоныхоо тодорхой хувийг хадгалаад жил өнгөрөхөд л хадгаламж ямар хэрэгтэйг ойлгоно доо” гэж ярив. Залуу гурван жилийн өмнө Дарь-Эхэд хашаа худалдан авч мансардтай, 9х9-ийн харьцаатай амины сууц барьжээ. Мөн л хуримтлуулсан мөнгөөрөө. “Зуун айл удахгүй газарт орно. Хэзээ хөөгдөх бол гэж түгшиж амьдрах хэцүү. Тэгээд ч миний хашаа биш болохоор өөрийн гэсэн орох оронтой болъё гэж бодсон” гэж байна. Мөнгөө хураагаад аятайхан амьдарсан ийм энгийн түүхээс гадна дэлхийд гэж яригддаг тэрбумтнууд дунд ч хуримтлуулсаныхаа ачаар бизнесээ цэцэглүүлсэн түүх цөөнгүй дуулддаг. Хөрөнгө мөнгө нь Опрагаас 800 сая ам.доллараар илүү Хятадын тэрбумтан Жан Шин гэхэд л ядуу тарчиг амьдралд өссөн гэдэг. Бээжингийн охин мөнгө олохын тулд ээжтэйгээ Хонгконгийг зорьж, таван жил мөнгөө цуглуулсан байдаг. Лондонд очиж англи хэлний курст сурах гэж. Ингээд л амжилтанд хүрэх тийзээ олоод авч. IKEA-гийн босс Ингвар Кампрадын бизнес ч хуримтлуулсан мөнгөнөөс эхэлсэн юм билээ. Сурагч байхаасаа харандаа үзүүрлэгч, шүдэнз гэх мэт жижиг сажиг барааг бөөний үнээр авч борлуулдаг байсан хүү хураасан мөнгөн дээрээ ааваасаа багахан мөнгө нэмж зээлээд бизнесээ эхэлж байж. 15 настайдаа. Манай улсад 820 мянга орчим айл байдгаас 760 мянга нь ямар ч хуримтлалгүй гэсэн статистик бий. Хадгаламжтай монголчуудын 83 хувь нь нэг сая хүрэхгүй төгрөг хуримтлуулсан гэж эдийн засагчид онцолдог. Ганцхан хувь нь л тавин сая төгрөгөөс дээш хуримтлалтай. Монголчууд бултаараа мөнгө хуримтлуулж сураагүй гэсэн үг. Их, бага хуримтлалтай 60 мянган айлын нэг нь Д.Дашцогзолынх. Уг нь гурван өрх тутмын нэг нь сард 50 мянган төгрөг хадгалуулаад байхад л арван жилийн дараа айл бүр 13 сая төгрөгтэй болох юм билээ. Улсаараа гэж яривал 3.3 их наяд төгрөг эдийн засагт эргэлдэх нь. Хадгаламж ихсэх хэрээр банкууд компаниудад өгөх зээлээ нэмнэ, бизнесийн төслүүд мөнгөөр дутахын зовлонгүй болоод ирэхээр ажлын байр нэмэгдэж, төсөвт цуглах татвар өснө. Ажилгүй, мөнгөгүйн зовлон ард үлдэж улсаараа аятайхан амьдрах боломж мөнгөө хадгалуулах гэсэн энгийн зүйлээс эхэлдэг. Иргэд нь мөнгөө хуримтлуулаад заншчихсан улсуудыг харахаар хөгжлөөрөө цойлсон орнууд байдаг нь цаанаа ийм учиртай.
    2017 01 сар 01 ・ 4 ・ 4872
  • Зээлийн хүүнд дарлуулсан Монгол

    Зээлийн хүүнд дарлуулсан Монгол

    Зээлийн хүүнд дарлуулсан Монгол
    2016 12 сар 20 ・ 7059
  • Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдана

    Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдана

    Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдана. Хурлаар бодлогын хүүг бууруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Хуралдааны дараа ямар шийдвэр гаргасан талаараа мэдээлэх аж.
    2016 12 сар 19 ・ 3622
  • Иргэдийн цалин буурчээ

    Иргэдийн цалин буурчээ

    Үндэсний статистикийн хорооноос иргэдийн дундаж цалинг хүн амын орлогын албан татвар төлөлтөд үндэслэн гаргасанаа танилцууллаа. Нэг ажилтанд ноогдох сарын дундаж цалин 2016 оны гуравдугаар улирлын байдлаар 884.3 мянган төгрөгт хүрсэн байна. Энэ дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 47.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн хэдий ч өмнөх улирлаас 3700 төгрөгөөр буурчээ.
    2016 12 сар 19 ・ 2 ・ 3596
  • Д.Энхбат: Мэдээллээ алдвал бизнесээ алдана

    Д.Энхбат: Мэдээллээ алдвал бизнесээ алдана

    Хэрэв тэр компани өөрийн домайн хаягаар и-мэйл нээж, түүгээрээ албан харилцаагаа хөтөлдөг байсан бол ийм асуудал огт гарахгүй байсан. Домайн нэр бол зөвхөн Интернэтийн хаяг, бизнесийн брэнд төдийгүй өмчлөлийг заагч учир бүх и-мэйл, мэдээлэл компаний өмч байдаг.
    2016 12 сар 14 ・ 3947
  • Эмзэг буурай иргэдийн “том мөрөөдөл” сүлжээний бизнесийнхэн

    Эмзэг буурай иргэдийн “том мөрөөдөл” сүлжээний ...

    Тэд өөрсдийгөө сүлжээ бишээ битгий андуураарай. Энэ сүлжээ биш шүү гэх мэтээр тайлдаг ч үнэндээ хүн элсүүлэх, бараа зарах, тайлбарлаж ярих сүлжээ л байдаг. Доороо дөрөвхөн хайртай хүнээ л элсүүл гэх мэтээр ярина.
    2016 12 сар 14 ・ 3644
  • Оюутолгойд шатахуун шахсан уу

    Оюутолгойд шатахуун шахсан уу

    2016 12 сар 13 ・ 6999
  • Улсын төсөв 2.6 их наяд төгрөгийн алдагдалтай

    Улсын төсөв 2.6 их наяд төгрөгийн алдагдалтай

    Өнгөрсөн сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1575.2 тэрбум төгрөгөөр өсөхөд зарлагын өсөлт орлогын өсөлтөөс 25.6 пунктээр илүү байгаа нь нөлөөлснийг статистикчид хэллээ.
    2016 12 сар 13 ・ 3218
  • Төгрөг онхолдохыг Монголбанк ажиглахуй

    Төгрөг онхолдохыг Монголбанк ажиглахуй

    Төв банкны дэд Ерөнхийлөгч гээд нэг дажгүй залуу (нэт дээр зураг нь байна билээ) байна. Америк долларын ханш өсөлтийн учрыг нүдэнд харагдаж гарт баригдтал сайхан тайлбарлажээ. Монгол Улс ханшийн чөлөөт дэглэмтэй,
    2016 12 сар 12 ・ 3564
  • Эрдэнэтийн 49 хувийг авсан 27 настай Ц.Пүрэвтүвшин гэж хэн бэ

    Эрдэнэтийн 49 хувийг авсан 27 настай Ц.Пүрэвтүвшин ...

    “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг саяхан монголын компани авсан гэдгийг төрийн зүгээс албан ёсоор зарлаад байгаа. Энэ нь мөн талцалыг үүсгээд байгаа. Зарим нь монголын компани авч байвал аль нь ч авсан яахав гэдэг. Энэ том наймагг хийсэн Ц.Пүрэвтүвшингийн талаарх мэдээлэл одоогоор нууцлагдмал байгаа.
    2016 12 сар 12 ・ 10 ・ 9297
  • Б.Баттөмөр гишүүний

    Б.Баттөмөр гишүүний "Тэс петролиум" компани ...

    Шатахууны импортын онцгой татварын хувь хэмжээг бууруулсан учраас шатахууны үнэ нэмэгдэнэ гэж санаа зоволтгүй гэх мэдээлэл саяхныг хүртэл шил шилээ даран цацагдсан санагдах юм. Хамгийн сүүлд буюу долоо хоногийн өмнө Засгийн газрын ээлжит хуралдаанаас мөн ийм шийдвэр гаргасан. Гэвч гүйцэтгэх засаглалын татвараа зөөлрүүлэх урьдчилсан арга хэмжээ үр дүнгээ өгсөнгүй. Газрын тосны бүгээгдэхүүн импортлогч
    2016 12 сар 12 ・ 7196
  • ”Шиньхуа” групп Тавантолгойн ордод хөрөнгө оруулах сонирхолтой байна

    ”Шиньхуа” групп Тавантолгойн ордод хөрөнгө ...

    нхорол нар уулзалтад Монголын талыг төлөөлөн уулзаж байгаа аж. Тавантолгойн ордын олборлолт, борлуулалт, төмөр зам, цахилгаан станц, бүс нутгийн бүтээн байгуулалтын асуудлыг шийдэх талаар
    2016 12 сар 09 ・ 3445
  • Хувьцаагаа хэрхэн зарах бэ

    Хувьцаагаа хэрхэн зарах бэ

    Хөрөнгө оруулсан буюу хувь нийлүүлсэн болохыг гэрчилсэн үнэт цаасыг хувьцаа гэдэг. Тэгвэл хувьцааг хэрхэн авах, зарах, яаж ашигтай ажиллаж болох вэ. Энэ талаар сурвалжлахаар бид Монголын Хөрөнгийн биржийг зорьсон юм.
    2016 12 сар 08 ・ 4279
  • Ц.Оюунжаргал: Нэг төрлийн бүтээгдэхүүнтэй дунд хэмжээний компаниуд хямралд хамгийн хүчтэй цохигддог

    Ц.Оюунжаргал: Нэг төрлийн бүтээгдэхүүнтэй дунд ...

    хүүтэй зээл авч, банкны төлөө ажилласаар байгаад дуусдаг. Зээлээс зээлийн хооронд амьдарч яваа нь нууц биш. Хөрөнгийн биржийн илтгэгч санхүүжилтийн өөр ямар боломж байгааг ярина. Банкны зээлээс өөр боломжуудыг танилцуулна гэсэн үг
    2016 12 сар 06 ・ 3452
  • Данжаад дампуурах тусмаа гоёдог гэдэгсэн

    Данжаад дампуурах тусмаа гоёдог гэдэгсэн

    Та нар улс төрийн орооноосоо салаач ээ. УИХ-ын сонгууль дуусчихаад байна. Бараг жил гаран болоход юу ч хийсэнгүй, улс төрийн ороо нь арилаагүй хэвээрээ. Улс төрийн тэр ороо чинь сонгууль дуусахад хамт дуусах ёстой.
    2016 12 сар 05 ・ 3971
  • Танилц: Оюу толгойн гэрээний өөрчлөлт, далд уурхайн санхүүжилт

    Танилц: Оюу толгойн гэрээний өөрчлөлт, далд ...

    Монгол Улсын Засгийн газар нь Айвенхоу Майнз Монголиа Инк, Айвенхоу Майнз Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед нартай 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Оюу Толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ
    2016 12 сар 05 ・ 5438
  • Forex буюу интернэтээр мөнгө олох бизнесийн үнэгүй сургалт

    Forex буюу интернэтээр мөнгө олох бизнесийн үнэгүй ...

    Forex нь их хэмжээний мөнгө босгоход хамгийн тохиромжтой зах зээл бөгөөд тэр тусмаа гэрт тулгуурласан бизнес болгон хөгжүүлэхэд нэн тохиромжтой. Энэ нь хэн бүхэнд, цаг үргэлжид нээлттэй байдаг ба хүсвэл та өнөөдөр ч гэсэн энэ зах зээлрүү орж болно.
    2016 12 сар 03 ・ 3736
  • Ирэх онд эдийн засгийг босгох гол найдвар

    Ирэх онд эдийн засгийг босгох гол найдвар ...

    Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд эрс дордож, олон улс дахь зээлжих зэрэглэл B3 ангилалаас шат бууран эрсдэлтэй зэрэглэлд шилжсэн, валютийн ханш хяналтаас гарсан, дотоодын аж ахуйн нэгжүүдийн 60 орчим хувь нь үүдээ хаалгаа барьж, иргэдийн худалдан авах чадвар 40 хувиар буурч, бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөөр байгаа хүнд үе үргэлжилсээр...
    2016 12 сар 02 ・ 3399
  • Орон сууцны үнэ 500 мянган төгрөгөөр хямдарна

    Орон сууцны үнэ 500 мянган төгрөгөөр хямдарна

    2016 12 сар 02 ・ 5042
  • Эдийн засгийн хямралын энгийн шалтгаан

    Эдийн засгийн хямралын энгийн шалтгаан

    2016 12 сар 02 ・ 4930