Улстөр
Харагдах байдал:

  • С.Баярцогтыг АТГ шалгаж байна

    С.Баярцогтыг АТГ шалгаж байна

    УИХ-ын гишүүн, МУ-ын сайд асан С.Баярцогтод Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг офшор данстай нь холбоотойгоор шалгаж байгаа бололтой. 2013 онд Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумаас С.Баярцогтыг "Credit Suisse" банканд нэг сая доллартой офшор бүсэд компани байгуулсан тухай мэдээлэл гарч нэг хэсэгтээ л шуугиан тарьж байв.
    2017 01 сар 03 ・ 11 ・ 2455
  • Хаан болох хүсэлтэй ВАН

    Хаан болох хүсэлтэй ВАН

    2012-2016 оны үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан, өдгөө есөн гишүүний бүрэлдэхүүнтэй УИХ дахь намын Бүлгийн дарга гэдгээр нь эчнээ танина. Харин тэр өөрөө АН-ын дараагийн дарга болж улс төрийн намтраа арвижуулах том амбийц тээж явна. Нэг үгээр хэлбэл, “Баянголын Ван” хэмээн өргөмжлүүлсэн С.Эрдэнэ албан тушаалын хэнээгээрээ АН-даа хаан болохоор хичээж яваа нь энэ.
    2017 01 сар 03 ・ 2731
  • “Самсунг”-ийг дэгээнээс мултлах аргачлал буюу Монгол “наймаалж”

    “Самсунг”-ийг дэгээнээс мултлах аргачлал буюу ...

    Горбачевын үед зөвлөлтийн телевизээр “Наймаалж” гэдэг сицилийн мафийн тухай италийн олон ангит кино гарч, тухайн үед олон хүний сэтгэлд хоногшсон билээ. Наймаалжны олон хөл шиг Итали улсыг бүрхсэн мафийн сүлжээтэй эрэлхэг комиссар Каттани тэмцсээр байгаад амиа алдаж энэ кино дуусдаг билээ. Сайн зүйл заавал ялдаг байсан тухайн үеийн “социалист реализмын” кино урлагаар хүмүүжигдсэн бид сайн талын комиссар Каттани ялахгүй, мафи нь ялалт байгуулж тус кино дуусахад нэлээд гайхсан сэтгэлтэй үлдэж билээ. Гэтэл иймэрхүү зүйл манай улсад ердийн үзэгдэл боллоо.
    2017 01 сар 03 ・ 2581
  • МАХН-аас хэвлэлийн хурал зарлалаа

    МАХН-аас хэвлэлийн хурал зарлалаа

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын гишүүд дэмжигчид маргааш 11.00 цагт МАХН-ын Төв байранд хэвлэлийн хурал зарлалаа. Хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан асуудлаар улс төрийн байр сууриа илэрхийлэх юм байна.
    2017 01 сар 02 ・ 1869
  • Сард ганцхан удаа чуулганд ирдэг  О.Содбилэг мэтийг ажлаас халдаг больё

    Сард ганцхан удаа чуулганд ирдэг О.Содбилэг ...

    О.Содбилэг мэтийг гишүүний ажлаас нь халдаг больё. Тэрээр яагаад чуулганд суухгүй байсан юм бол. Өнгөрсөн сард С.Зориг агсны хэргийн шүүх хурал болсон. Уг хэрэгтэй холбогдуулан шалгагдаагүй л баймаар юм. Өнгөрсөн жил өөрийг нь болон аавыг нь уг хэрэгт буруутгасан хэмээн хэвлэлээр болон цахимаар хашгираад бөөн юм болоод байна шүү.
    2017 01 сар 02 ・ 19 ・ 2275
  • “Алтан сарнай-2016” наадмын шилдгүүд тодорлоо

    “Алтан сарнай-2016” наадмын шилдгүүд тодорлоо

    Эдийн засаг, бизнесийн салбарт: Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч А.Батсүх Соёл урлагийн салбарт: Зууны манлай дуучин Б.Сарантуяа Биеийн тамир, спортын салбарт: МУ-ын залуу аварга Г.Өсөхбая
    2017 01 сар 02 ・ 2164
  • Нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн шинэ хуулиуд

    Нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн шинэ ...

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад зөрчил гаргасан анхны тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
    2017 01 сар 02 ・ 2064
  • Гуйлгачин монгол гэж дэлхийн шившиг болж байна

    Гуйлгачин монгол гэж дэлхийн шившиг болж байна

    2017 01 сар 02 ・ 1794
  • Ц.Элбэгдорж: 2017 онд Монгол Улсын маань урагшлах зам улам өөдөө, амжилт бүтээл нь өргөн дэлгэр байх болтугай

    Ц.Элбэгдорж: 2017 онд Монгол Улсын маань урагшлах ...

    Сайн байцгаана уу! Эрхэм хүндэт ард иргэд ээ! Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Улиран шилжирч буй 2016 он Монгол түмний хувьд түүхэн үйл явдлаар дүүрэн он байлаа. 2016 онд манай гаригийн хоёр тив – Ази Европын удирдагчид Монголд чууллаа. Бүтэн зууны туршид нэг улсад, нэг удаа тохиох түүхэн чуулга уулзалтыг монголчууд нэр төртэй зохион байгуулж чадлаа. Ази Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын 20 жилийн тэгш ойг Монгол нутагт тэмдэглэв. ЕвроАзийн бодлого тодорхойлогчид дараагийн 10 жилд баримтлах чухал шийдвэр, чиглэлээ дэлхий дахинд “Улаанбаатарын Тунхаглал”, “Даргын Мэдэгдэл” нэрээр манай орны нийслэлээс зарлав. 2016 онд улсын болон орон нутгийн төлөөллийг сонгох сонгууль болж өнгөрлөө. Сонгогдсон төрийн түшээд улс орныхоо нийтлэг эрх ашгийг эрхэмлэж хариуцлагатай, шуурхай, итгэл дааж ажиллахыг ард иргэд хүлээж байна. 2016 оны зуны Олимпод манай тамирчид амжилттай оролцлоо. Монгол хүний хийж бүтээж байгаа, хийсэн бүтээсэн бүхний бахархалт хуудас улам зузаарлаа. Монгол түмэн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө улам сэргээн мандуулсны 105 жилийн түүхт ойг энэ өдрүүдэд өргөн тэмдэглэж байна. Эрхэм хүндэт Монголчууд аа! Хуучин он хорвоогийн жамаар улирна. Шинэ он ч цаг тооллыг өртөлөөн удахгүй эхэлнэ. Монгол түмний ажил амьдрал, түүх бүтээл үргэлжилнэ. Монголын сайн сайхныг монгочууд л бүтээнэ. Хуучин оныг хаана үдэх нь биш, харин шинэ оноо яаж угтах нь чухал юм. Монгол хүн бүр бие биенийхээ сайныг урамшуулж, хамтран зүтгэвэл манай улс орон урагшлан дэвших нь гарцаагүй. Монгол хүний амин чанар бол Монгол хүн болж төрснөөрөө бахархах юм. Монголчууд Монголдоо хайртай. Монголдоо хайртай хүн бүр Монголынхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах учиртай. Хөгжил дэвшил бол хөлжиж баяжихаас илүү өргөн ойлголт юм. Монгол хүний билэг оюун, үндэсний эх оронч үзэл, Монгол Монголоо дэмжих эрмэлзлэл, дэмжлэг бол Монгол түмний оршин байхын үндэс юм. Монгол хүний бүтээлч сэтгэхүй, өндөр ёс зүй, сахилга зохион байгуулалт, ажилч хөдөлмөрч чанар л Монгол орныг хөгжил дэвшилд хөтөлнө. Монголын маань олон олон сайн сайхан өдрүүд, гэгээн бахархалт мөчүүд бидний өмнө байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Ажиллаж амьдарч байгаа цаг үедээ эзэн болж Монголынхоо өөдлөн дэвших их үйлсэд улам их хувь нэмэр оруулах нь Монгол хүн бүрийн журамт үүрэг юм. Эрхэм хүндэт ард иргэд ээ! Он солигдох торгон мөч ойртон ирлээ. Энэ мөчийг хүлээн догдолж байгаа хүн бүрт шинэ оны халуун мэндийг хүргэе. Яг энэ мөчид Монголынхоо сайн сайхан, амгалан энх, хөгжил дэвшлийн төлөө үүрэг хүлээн зүтгэж байгаа нийт иргэддээ гүн талархал илэрхийлье. Алаг дэлхийн газар сайгүй ажиллаж амьдарч байгаа элэг нэгт Монгол ахан дүүсдээ, мөн Монгол хэмээх нэрийг эрхэмлэн шүтэгч нийт хүмүүст шинэ оны мэнд хүргэе. Манай оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа дэлхийн олон орон, байгууллагын элч төлөөлөлгч Та бүхэнд шинэ оны нөхөрсөг, чин сэтгэлийн мэндчилгээг өргөе. 2017 онд даян дэлхий маань улам энх амгалан байх болтугай. 2017 онд Монгол Улсын маань урагшлах зам улам өөдөө, амжилт бүтээл нь өргөн дэлгэр байх болтугай. 2017 онд хүн бүрийн бие биедээ сайхан сэтгэлээр өргөсөн ерөөл бүхэн биелэн арвижих болтугай. Мөнгөн аяганд мэлтэрч байгаа энэ цагаан сүүг, Монгол ёсоо дээдлэн, хүн бүрийн эрүүл энхийн төлөө, сүлд хийморь, амжилт бүтээл нь өөдөө байхын төлөө өргөе өө. Монгол Улс, Монгол түмэн маань өнө мөнх бадран мандах болтугай. Та бүхэндээ дахин шинэ жилийн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
    2017 01 сар 01 ・ 1988
  • Хэрэгтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээ далдлахын тулд 4 хүний амийг шатааж хохироосон

    Хэрэгтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээ далдлахын ...

    2016 12 сар 28 ・ 4632
  • Ерөнхийлөгч ер нь муу хүн юм биш үү

    Ерөнхийлөгч ер нь муу хүн юм биш үү

    Ингээд Булган суллагдсан. Хорихоос суллагдсан цагаасаа хойш буюу өнгөрсөн намраас эхлэн түүнийг энэ хэргээс бүр мөсөн холдуулчихсан юм. Харин бусад хүмүүсийг буруутайд тооцохдоо улсын нууцтай хамаатай хэрэг гэдэг үндэслэлээр шалгасаар байгаад өчигдөр 24-25 жилийн ял оноочилоо.
    2016 12 сар 28 ・ 83 ・ 8553
  • Үе үеийн ерөнхийлөгч нар нэгдэн шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ

    Үе үеийн ерөнхийлөгч нар нэгдэн шинэ оны ...

    Хамгийн эхэнд монгол төрийн анхны Ерөнхийлөгч П.Очирбат мэндчилгээ дэвшүүлсэн бол дараа нь Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар шинэ оны мэнд дэвшүүллээ. Ерөнхийлөгчид маань өнгөтэй сайхан, эвтэй найртай шинэ оноо угтан үлгэрлэж байгаа нь ард түмнээ эв нэгдэлд уриалсан үнэхээр сайхан үйл явдал боллоо.
    2016 12 сар 28 ・ 3152
  • С.Оюун: Шүүхийн шийдвэрт эргэлзэж байна

    С.Оюун: Шүүхийн шийдвэрт эргэлзэж байна

    Тэгвэл хохирогчийн тал болох УИХ-ын гишүүн С.Оюун ч шүүхийн шийдвэрт эргэлзэж байгаагаа мэдэглэл гарган илэрхийлжээ. Тэрбээр мэдэгдэлдээ шүүх хурлыг нээлттэй явуулах байсан гэсэн байр сууриа илэрхийлж, хэрэг дуусгавар болоогүй хэмээн үзэж буйгаа дурджээ.
    2016 12 сар 28 ・ 4 ・ 3011
  • Тавантолгойн 49 хувийг 400 сая ам.доллараар зарахыг зөвшөөрөхгүй

    Тавантолгойн 49 хувийг 400 сая ам.доллараар ...

    Тавантолгойн 49 хувийг 400 сая ам.доллараар зарахыг зөвшөөрөхгүй
    2016 12 сар 26 ・ 2 ・ 1815
  • “Цэнхэр үст” Цэрэнд мөнгө төлөөгүй Б.Насанбаярт баяр хүргэе

    “Цэнхэр үст” Цэрэнд мөнгө төлөөгүй ...

    2016 12 сар 26 ・ 3670
  • Ц.МӨНХ-ОРГИЛ: САЛБАР ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖИЖ БАЙНА...

    Ц.МӨНХ-ОРГИЛ: САЛБАР ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖИЖ ...

    Бүхэлдээ салбарын хувьд 2016 он их ажлын жил байлаа. Юуны өмнө Ази, Европын 51 орны төр, засгийн тэргүүн, Европын холбоо болон АСЕАН-ы дээд удирдлагуудын оролцсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг яам амжилттай зохион байгуулсан. Үүнд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн, ТНБД Д.Ганхуяг
    2016 12 сар 26 ・ 6 ・ 2361
  • Нийтлэлч Баабарын зөв бол С.Эрдэнэ буруутай

    Нийтлэлч Баабарын зөв бол С.Эрдэнэ буруутай

    Баабар хариуцлага хүлээгээгүйг бодохоор Баабарын хэлсэн үнэн гэж ойлгогдож байна. Бас С.Эрдэнэ ийм олон увиагүй зүйл хийсэн нь ч үнэн гэж ойлгож болохоор байна. Угаас С.Эрдэнэ нийгмийн даатгалын мөнгөөр баяжиж, ах дүүгээ өөд нь татсан гэгддэг. Цаашлаад Баянгол дүүрэгт өөрийн гар, хөл бологсдыг зай, завсаргүй чихсэн гэх. Ер нь тус дүүрэг бүхэлдээ С.Эрдэнийн мэдэлд очсон нь
    2016 12 сар 26 ・ 10 ・ 2669
  • Үндэсний эрх ашгийг хөсөр хаясан “ЭМ СИ ЭС”, “ЭНЕРЖИ РЕСУРС” -ийг зогсоо!

    Үндэсний эрх ашгийг хөсөр хаясан “ЭМ СИ ЭС”, ...

    Өөрөөр хэлбэл ЭМ СИ ЭС, түүний “ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-ийн Хятадын талтай нууцаар хийх гэж байсан гэрээ нь монголчуудад үнэхээр хохиролтой гэрээ байсан гэдэг юм. “ЭНЕРЖИ РЕСУРС”ХХК -ийн гол хөрөнгө оруулагч нь Хятадын томоохон групп “КЕРРИ” юм. Энэ групп нь Хятадын бизнесийн магнат Роберт Куок. Нөгөө алдарт
    2016 12 сар 26 ・ 3 ・ 2341
  • Утааны асуудлаас зугтаж буй увиагүй Ерөнхий сайд

    Утааны асуудлаас зугтаж буй увиагүй Ерөнхий ...

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатар хотын утааг бууруулах үүрэг даалгаврыг Боловсролын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт үүрэг болгон өгчээ. Ингэхдээ Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулахыг даалгасан юм байна. Гэтэл Шинжлэх ухааны академи нь хамгийн багадаа 3-4 жилийн дараа гэхэд утааг багахан хэмжээгээр
    2016 12 сар 22 ・ 10 ・ 2167
  • Хүчирхийллийн эсрэг хуулийг хэлэлцэнэ

    Хүчирхийллийн эсрэг хуулийг хэлэлцэнэ

    “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    2016 12 сар 22 ・ 3 ・ 1845