Улстөр
Харагдах байдал:

  • Утаанаас зугтсан Ерөнхий сайд

    Утаанаас зугтсан Ерөнхий сайд

    2016 12 сар 22 ・ 2410
  • Өрөө яаж төлөх гэж байна даа, эрх баригчид аа

    Өрөө яаж төлөх гэж байна даа, эрх баригчид аа

    Эхлээд жаахан тоо дурьдая. Сүүлийн 3-4 жилийн дотор манай улс “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 4.0 их наяд төгрөгийн хөнгөлттэй зээл, Хөгжлийн банк, “Чингис” болон “Самурай” бонд зэрэг эх үүсвэрээс 7.0 их наяд төгрөгийн хөрөнгө зарцуулсан. 2015 оны эхний хагас жилийн байдлаар улсын гадаад өр 21.7 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн тоо бий. Энэ талаар эдийн засагчид тоо баримттай нь ярьж байгаа. Мэдээж энэ өрийг Засгийн газрын болон дотоодын компаниудын гэж ялгаж, зааглах л ёстой байх. Гэхдээ л манай улсын өр мөн үү гэвэл тийм.
    2016 12 сар 21 ・ 2434
  • П.Очирбат: Ааштай хүмүүсийн араншинд тааруулж савчиж байдаг хууль, Засгийн газар гэж байхгүй

    П.Очирбат: Ааштай хүмүүсийн араншинд тааруулж ...

    “Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” эрдэм шинжилгээний хурал өчигдөр /2016.12.21/ Төрийн ордонд болов. УИХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт ажилласан гишүүд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 200 орчим хүн илтгэл тавьсан юм. Энэ үеэр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай Үндсэн хуультай холбоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Үндсэн хууль үүргээ хэр гүйцэтгэж байна вэ. Хуулийг өөрчлөх асуудалд ямар байр суурьтай байна вэ? -Үндсэн хууль үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа. Цаашдаа ч сайн гүйцэтгэнэ. Өөрчлөгдөхгүй зүйл гэж байхгүй. Хүний оюунаар бүтсэн зүйл нийгмийн хөгжлөөр өөрийнхөө хэрэгтэй хэрэггүйг шалгуулж дүн нь гарч байдаг. Ард түмэн Үндсэн хуулиа өөрсдөө баталсан. Өөрсдөө хэлэлцсэн. Өөрсдийнхөө бүтээл буюу айлаар ярихад төрүүлсэн бүтээл нь хэр зэрэг ачтай тустай, нийгэмд хэрэгтэй хүн болж хүмүүжив гэдэг шиг Үндсэн хуулиа бас л хэмжиж шалгаж байгаа. Үндсэн хууль өөрчилье гэдэг ард түмний санал мөн үү биш үү гэдгийг асуух ёстой. Мөн юу нь болохгүй, яаж өөрчлөх юм гэдгийг ард түмнээс асуух хэрэгтэй. Ард түмнээс асуусан тохиолдолд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ одоо өөрчлөх цаг нь мөн үү, өөрчлөх зүйлээ оновчтой сонгож ард түмний амьдралын хөгжлийн шалгуур даахгүй ийм үзүүлэлт заалт байна гэж үзвэл өөрчилж сэлбэж, нэмж тодруулах хэрэгтэй. Түүнээс биш улс төрчид, намын сонирхолд Үндсэн хууль нийцэхгүй байгаа учраас өөрчилье гэх юм бол ард түмэн зөвшөөрөхгүй. Олон намын тогтолцоотой улс оронд нэг намын саналаар, нэг улстөрчийн сонирхлоор өөрчилнө гэж байхгүй. Өөрчлөх эсэхийг ард түмэн мэднэ. Харин ямар зүйл заалтаар яаж өөрчлөх хуулийн нарийн заалтыг хууль тогтоогчид ярьж хэлэлцэж болно. -Үндсэн хуулийг ямар тохиолдолд зайлшгүй өөрчлөх шаардлагатай вэ? -Үндсэн хуулийн боломжийг бүрэн ашиглаж чадсан уу гэдгээ нарийн хэмжиж хэлэлцмээр байгаа юм. Жишээлбэл, Үндсэн хуулинд заасан 28 хуулийг гаргаж тухайн үед зохицуулж чадахгүй дутуу орхисон асуудлыг бүрэн ашиглаж чадсан уу гэвэл би чадаагүй гэж хэлнэ. Ер нь Үндсэн хуулийн боломж, чадамжийг агуулгаар нь ухаарч ойлгож чадсан уу. Үндсэн хуульдаа захирагдах уу эсвэл тухайн цаг үеийн улс төрийн үзэл бодлын зөрчлийг дагуулж буруу тийш нь, тухайн нам улстөрийн сонирхолд нийцүүлж өөрчилнө гэж бодож байгаа бол бүтэхгүй. Тэгэж ч болохгүй. Тиймээс энэ болгоныг сайн ярьж хэлэлцэх хэрэгтэй. Учиргүй яараад байх зүйл байхгүй. Ер нь Үндсэн хуулийг нийгэм солигдоход л өөрчилдөг. 1924 онд Хаант засгийг сольж Бүгд найрамдах засгийг солино гэж Үндсэн хуулийг гаргасан. 1940 онд хөрөнгөтний биш хөгжлийн замаар хөгжинө гэж үзээд Үндсэн хууль гаргасан. Дараа нь дутуу байна гээд социализм, коммунизм байгуулна гээд 1960 оны Үндсэн хуулийг өөрчилсөн. 1990 оныхыг зах зээлийн эдийн засагтай, олон намын системтэй ардчилсан тогтолцоонд шилжинэ гээд Үндсэн хуулиа баталсан. Одоо Үндсэн хуулиа яаж өөрчлөх юм. Буцаагаад хуучин нийгэм рүүгээ шилжинэ гэж Үндсэн хууль зохиох юмуу. Энэ Үндсэн хуулийн гавъяа Монголын ардчиллыг өдий зэрэгтэй хөгжүүлээд бэхжүүлээд Азид биш дэлхийд хөгжил баталгаатай болсон Монгол Улсыг бий болгосон. Ийм түвшинд хүргэсэн хуулийг болохгүй, бүтэхгүй гэх үндэслэл бий юу. -Энэ парламентад Үндсэн хуулийг өөрчлөх чадамж бий юу? -Парламентын чадамжийн асуудал биш. Үндсэн хууль нийгмийн баталгааг хангаж чадаж байна уу, чадахгүй байна уу эсэх асуудал юм. -УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалтыг өөрчлөлтөөр тодорхой болгоно гэсэн асуудал яригдаж байна? -Үндсэн хуулинд эрх мэдлийг маш нарийн хуваарилж өгсөн. Харамсалтай нь аль ч Их Хурал Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалтыг баримтлахгүй байна. Үндсэн хуулиар заачихсан Засгийн газрын эрх мэдлийг УИХ урдуур нь орж эдлээд Засгийн газраар тэр эрх мэдлийг нь хэрэгжүүлүүлэхгүй байгаа юм. УИХ зарим тохиолдолд парламентын үйл ажиллагаа явуулах эрхийг урдуур нь орж хязгаарлаад байна. Төр төвтэй нийгэм биш эргээд нам төрийн эрхийг барина гэсэн 1960 оны Үндсэн хуулийг сэргээх шахуу юм болж байна. Ингэж болохгүй. - Мөн Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэсэн зүйл ярьж байгаа шүү дээ? -Эрх мэдэл дутаад байгаа зүйл байхгүй. Үндсэн хуульд заасан эрх мэдлийг Засгийн газар бүрэн хэрэгжүүлээд явах юм бол хүрэлцээтэй. Тэр эрхийг УИХ эдлүүлэхгүй байгаа учраас эрх мэдэл дутаад байгаа юм шиг ажиглагдаад байгаа юм. Засгийн газар муудаа биш Засгийн газраар ажлыг нь хийлгэхгүй байна. Сонгууль болохоор л хууль, Засгийн газар өөрчлөгдөж байдаг. Ерөөсөө Засгийн газрын тогтвортой бүтцээр Их Хурал ажиллуулахгүй байна. Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулна гэдэг Үндсэн хуульд бичигдсэн маш нарийн дэг журамтай зүйл. Нэг зүйл таалагдахгүй бол Засгийн газрын тэр гишүүнийг огцруулна, нэг намд таалагдахгүй бол Засгийн газрыг орвонгоор нь эргүүлнэ гээд явж байдаг болж. Үндсэн хуульд захирагдаж байгаа болохоос ааштай хүмүүсийн араншинд тааруулж савчиж байдаг хууль, Засгийн газар гэж байхгүй. Хуулиа мөрдөхгүй байна. Эх сурвалж: www.polit.mn
    2016 12 сар 21 ・ 22 ・ 4013
  • Урьж авчирсан реппэр нь хуурамч чекээр банк хулхидсанаас болж Н.Учрал урлагийн тайзыг орхисон уу?

    Урьж авчирсан реппэр нь хуурамч чекээр банк ...

    2016 12 сар 20 ・ 2982
  • АН-ын даргад нэр дэвшигчид сурталчилгаагаа Хэнтий аймгаас эхлүүлнэ

    АН-ын даргад нэр дэвшигчид сурталчилгаагаа ...

    Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сурталчилгаа энэ сарын сарын 22-нд буюу ирэх пүрэв гарагт Хэнтий аймгаас эхлэх маршрут гарчээ. Үүний дараа Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймагт ажиллаж, сурталчилгаагаа үргэлжлүүлэх юм байна.
    2016 12 сар 20 ・ 2 ・ 1716
  • Төрийн ажлыг хувьдаа эргүүлдэг С.Эрдэнэ АН-дарга байж болох уу

    Төрийн ажлыг хувьдаа эргүүлдэг С.Эрдэнэ АН-дарга ...

    Мөн үүнээс гадна албан тушаалаа ашиглан хууль бус томилгоо их хийдэг байсан юм. Өнгөрсөн хугацаанд тэрээр Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн дарга Д.Очирбатыг хөдөө томилолтоор явж байхад нь тушаал гаргаж, ажлаас чөлөөлөн, оронд нь Л.Уртнасанг томилсон байдаг.
    2016 12 сар 21 ・ 30 ・ 5164
  • Хөгжлийн банкны асуудлыг хаалттай хэлэлцэж байна

    Хөгжлийн банкны асуудлыг хаалттай хэлэлцэж ...

    Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагт эхэллээ. Хурлаар "Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
    2016 12 сар 20 ・ 1690
  • С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг прокурор улс төрийн биш ахуйн хүрээний аллага гэж үзэв үү

    С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг прокурор улс ...

    хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 37 дугаар зүйлийн 37.4-т заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Уг гэмт хэргийг үйлдэхэд хатгагч, хамжигч, зохион байгуулагч нар идэвхтэй хамтран оролцдогийг анхаарвал зохино” хэмээсэн байна.
    2016 12 сар 20 ・ 8 ・ 2620
  • Э.Амарбат: Тендерийн мөнгө Н.Алтанхуягийн эхнэр болон бусад хүмүүсийн данс руу шилжсэн

    Э.Амарбат: Тендерийн мөнгө Н.Алтанхуягийн эхнэр ...

    Э.Амарбат: Тендерийн мөнгө Н.Алтанхуягийн эхнэр болон бусад хүмүүсийн данс руу шилжсэн
    2016 12 сар 19 ・ 4610
  • С.Баярцогтод Швейцарийн прокурорын газраас эрүү үүсгэжээ

    С.Баярцогтод Швейцарийн прокурорын газраас эрүү ...

    2016 12 сар 19 ・ 3042
  • АН-ын даргад нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа

    АН-ын даргад нэр дэвшигчид үнэмлэхээ гардлаа

    “АН үргэлж анхдагч нь байсан. Энэ удаа ч гэсэн намын даргаа гишүүдээрээ сонгуульдаг дүрмийг баримталж байна. Намын даргад таван хүн нэрээ дэвшүүлэхээр албан ёсоор дүрмийн дагуу бүртгүүлсэн байна. Энэ дүрэм 180 мянган хүнд нээлттэй байсан. Тэрийг бүрдүүлж чадаагүй хүмүүс сошиалаар янз бүрийн гомдол гаргах хэрэггүй.
    2016 12 сар 19 ・ 3 ・ 1940
  • 440 сая төгрөгийн ажлыг 1 тэрбум 800 саяар хийсэн “Монроуд”-ын эзэн Б.Гарамгайбаатарыг АТГ шалгаж дийлэх үү?

    440 сая төгрөгийн ажлыг 1 тэрбум 800 саяар хийсэн ...

    2016 12 сар 19 ・ 2429
  • Ц.Нямдоржийн хэрээс хэтэрсэн шунал

    Ц.Нямдоржийн хэрээс хэтэрсэн шунал

    2016 12 сар 19 ・ 2602
  • С.Баярцогт “Оюу толгой”-н гэрээнээс 9.2 сая ам.доллар халаасалсан

    С.Баярцогт “Оюу толгой”-н гэрээнээс 9.2 сая ...

    Тус холбооноос С.Баярцогтын оффшор дансын асуудлаар 2015 оны арванхоёрдугаар сард шаардлагатай бүх материалыг нотлох баримтын хамт гаргаж, олон улсын шүүхэд ханджээ. Уг хүсэлтийн дагуу энэ оны зургадугаар сард Швецарь улсын холбооны улсын шүүхээс С.Баярцогтод эрүүгийн хуулийн 305 дугаар зүйл, мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
    2016 12 сар 19 ・ 2571
  • АН-ын даргад нэр дэвших хүмүүс өнөөдөр үнэмлэхээ гардана

    АН-ын даргад нэр дэвших хүмүүс өнөөдөр үнэмлэхээ ...

    АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл дүрэмд заасны дуусгавар боллоо. АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, АН-ын экс дарга Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, М.Чимиддорж гэсэн зургаан эрхэм нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлээд байна. АН VI их хурлын төлөөлөгчид намын даргаа
    2016 12 сар 19 ・ 2 ・ 1575
  • Хотын даргаа, Та Дарь-Эхийнхэнийг алах гээ юу

    Хотын даргаа, Та Дарь-Эхийнхэнийг алах гээ юу

    Хотын даргаа, Та Дарь-Эхийнхэнийг алах гээ юу
    2016 12 сар 17 ・ 2835
  • А.Сүхбат гишүүн хүчирхийлэлтэй, ядуу нийгэмд дуртай юм байна

    А.Сүхбат гишүүн хүчирхийлэлтэй, ядуу нийгэмд ...

    УИХ-ын гишүүн, үндэсний бөхийн аварга А.Сүхбат УИХ-ын чуулганы үеэр манай улс Дорнын соёлтой учраас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль манайд тохирохгүй гэж хэллээ. Манайх одоо хэр нь дорнын соёлтой юм уу.
    2016 12 сар 19 ・ 23 ・ 3344
  • УИХ-ын гишүүн С.Жавхлан: Би 2007 оноос хойш үндэсний ёс заншил, эх оронч үзлээ сэргээе гэж үлгэрлэсээр ирсэн. Энэ бол Монголоо аврах хамгийн том тулгуур бодлого

    УИХ-ын гишүүн С.Жавхлан: Би 2007 оноос хойш ...

    Зуд нэг жилийнх, заншил түмэн жилийнх гэдэг. Заншил ёсоо умартсаны хар гайгаар Монголын төр 26 жилийн турш зутарлаа. Энэ хар гайг нь эгэл түмэн нуруундаа үүрлээ. Төрийн энэ салдаггүй зуд бичин жил дуусгавар болоосой гэж ерөөе. Малчин түмэн маань цас цаг хэцүүдвэл бор зүрхээрээ
    2016 12 сар 16 ・ 9 ・ 2299
  • Чуулган: Б.Наранхүү гэж нэг сайн эр байна аа, таван жил үзэгдсэнгүй

    Чуулган: Б.Наранхүү гэж нэг сайн эр байна аа, ...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн шатанд 100 гаруй асуудлаар санал хураах байсан ч үдийн цайны завсарлага болсон тул хуралдаан завсарласан юм.
    2016 12 сар 15 ・ 2917
  • А.Мөнхбат улстөржих зорилгоор эмч нарыг шагнав уу

    А.Мөнхбат улстөржих зорилгоор эмч нарыг шагнав ...

    Өөрөөр хэлбэл өчигдөр А.Мөнхбат эм ч нарт шагналыг нь гардуулчихаад, бүгдийг нь Монголын залуучуудын холбоонд элсээд, батламжаа энэ сарын 19-ны өдөр ирж аваарай гэж хэллээ. Мөн залуу хүмүүс бид сайхан амьдрах ёстой, зүгээр амьдрах биш, сайхан амьдах ёстой, гэтэл төр засаг болохгүй байна, залуус эвтэй, хамтдаа байвал бүгдийг бүтээдэг гэлээ. Ингээд мөн “Бид төрийн нэг чиг баримжаагаа олох хэрэгтэй байна, төр солигдоод байх юм,
    2016 12 сар 16 ・ 9 ・ 1946