Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн салхитай байна

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2015 03 сар 18

2015 оны 03 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 6-11 градус, Хүрэн балчир, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 градус хүйтэн, Говийн бүс нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0 градус орчим байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх