Бусад
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 05
Гавьяат жүжигчин С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэг өөрийгөө их азтай, аз жаргалтай эмэгтэй гэж боддог аж. Учир нь, Монгол түмний хайртай хүү, дуучин болсон С.Жавхлангийн гэргий болж, өрхийг нь татсанаа их хувьтайд тооцдог гэнэ шүү.
Анхандаа биенээ зүс танидаг бөгөөд хааяа ямар нэгэн тоглолт дээр хальт тааралддаг хэдий ч харахаараа Г.Эрдэнэчимэг “Ах аа, ах аа” гээд гүйдэг байжээ. Өдгөө энэ зангаа алдаагүй дуучин бүсгүй одоо ч ханийгаа “Та” хэмээн хүндэлж, нэрээр нь дуудахыг цээрлэдэг байна. Түүнчлэн С.Жавхлангийн эхнэр болно гэж бодож ч яваагүй түүнд амьдрал үнэндээ том бэлэг барьсан хэмээн найзууддаа бахархаж ярих дуртай ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.