Бусад
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 07
о
Холливудын жүжигчин Том Круз жүжигчин Кэти Холмсоос төрсөн Сури охиндоо дэндүү хайртай нэгэн билээ. Тэгвэл мань хүн охинтойгоо жил гаруйн хугацаанд уулзалдаагүй аж.
Сүүлийн хэдэн сарын туршид Том “Биелэгдэшгүй даалгавар” киноны зураг авалттай байсан бол өдгөө Атланта хотод бас нэгэн төсөлд оролцож байгаа юм. Том охинтойгоо уулзахгүй байгаа тул Кэти галзуурах шахаж байгаа гэнэ. Жүжигчин бүсгүй охиныхоо эцэгт дэндүү гомджээ.
Круз өмнө нь ч охинтойгоо харьцахыг нэг их эрмэлздэггүй байсан бөгөөд одоо бүр “мартаж” орхижээ. Хааяахан л утсаар ярьдаг бөгөөд 540 хоног уулзалдаагүй байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.