Монголын англи хэлний академиас санаачлан оюутан залууст зориулан “Дэлхийн шилдэг 100% 100 тэтгэлэг” боловсролын үзэсгэлэн, өдөрлөгийг өнөөдөр буюу 04-р сарын 11-ний өдөр зохион байгуулах гэж байна. Энэ өдөрлөг нь “Монгол хүн хэрвээ чадвартай, эрдэм мэдлэгтэй, өөртөө итгэх итгэлээр дүүрэн байвал ямар ч төлбөргүйгээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд 100 хувийн тэтгэлэг авах боломжтой” гэдгийг оюутан залууст ойлгуулах зорилгоор үнэ төлбөргүй зохион байгуулагдах юм.
Мөн тус академиас санаачлан энэ сарын 12-ны өдөр оюутан, залууст урам өгөх зорилгоор салбар бүрийн шилдэг төлөөлөл болсон долоон эрхмийг оролцуулсан “Хаврын Витамин” лекцийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү лекцэд оролцох мандатын үнэ 5000 төгрөг бөгөөд орлогын тодорхой хэсгээр тэтгэлгийн өдөрлөгөө санхүүжүүлж, үлдсэнийг нь хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд зарцуулна.
Боловсролын өдөрлөг 04-р сарын 11-ний өдөр Монголын англи хэлний академийн байр буюу Гранд Плазагийн зүүн талд “Time Center”-ийн 3, 4 давхарт болно. Харин “Хаврын Витамин” залууст урам өгөх лекц энэ сарын 12-ны өдөр “UB Palace”-ын концертын их танхимд 15:00 цагт болох юм.
Share the post "Олон улсын боловсролын үзэсгэлэн яармаг болно"
www.Ontslokh.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.