Д.Мөнхзул дэлхийн аварга боллоо

Спорт ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 12 ・ 1

 

 

   Өмнөд Африкийн Дурбан хотноо Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд 90 орны 8-18 насны 1000 хүүхдүүд өрсөлдөө. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон  Д.Мөнхзул дэлхийн аварга цол хүртсэн билээ.

 

   Д.Мөнхзул охин амжилтаа ахиулж Арабын Нэгдсэн Эмират улсад зохиогдсон "Al Ain U15 international Championship 2015" тэмцээний охидын 14 насны ангилалд түрүүлжээ.

 

Энэ тэмцээнд 16 орны 103 тамирчин оролцсон бөгөөд 4000 ам.долларын шагналын сантай аж. Бяцхан ялагч маргааш эх орондоо ирэх юм. Монголын нэрийг дэлхийд дуурсгаж яваа бяцхан охин Д.Мөнхзулдаа баяр хүргэж, өндөр амжилт хүсье.

Undesten

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: