Хятадад экспортын хэмжээ буурчээ

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 13

 

 

     Хятадын сар тутмын судалгаагаар гуравдугаар сард экспортын дүн жилийн өмнөхөөс юанийн нөхцлөөр 14.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Гэсэн ч ажиглагчдын таамаглаж байгаагаас найман хувиар өссөн дүнтэй байгаа аж. Түүнчлэн импорт юанийн нөхцлөөр 12.3 хувиар буурсан нь мөн таамаглаж байснаас 11 хувиар илүү байгаа юм. Тус улсын худалдаанд гаргаж буй илүүдэл нь сүүлийн 13 сарын байдлаар хамгийн бага байсан гэдгийг ажиглагчид тэмдэглэж байна. Хятад улсын эдийн засаг 2014 онд 7.4 хувиар өссөн нь сүүлийн 25 жилийн хугацаанд тохиолдсон хамгийн их хэмжээний өсөлт байсан юм. Харин дээрх бууралт нь цаашид ч үргэлжилнэ гэж ажиглагчид таамаглажээ. Ам.долларын нөхцлөөр, Хятадын экспорт 15, импорт 12.7 хувиар тус тус буурсан байна. Өнгөрсөн оноос АНУ-ын доллар болон Хятадын юаньд тулгуурласан валютын хөрвөх хүчин зүйлийг тус бүрт нь албан ёсоор танилцуулдаг болсон билээ.

 

Гуравдугаар сард Хятад улс 18.16 юанийн худалдааны илүүдэлтэй байжээ. Харин хоёрдугаар сард тус улс нь 60.6 тэрбум ам.долларын илүүдэлтэй байсан нь экспорт буурч, импорт өссөнийг харуулсан дээд амжилт байсан юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх