Эрдэнийн чулууны нууц

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 13

Эрт дээр үеэс эхлэн эрдэнийн чулуунууд нь хүмүүсийн гоёл чимэглэлд хэрэглэгдэж ирсэн бөгөөд тэдний гялалзсан өнгө гайхан бахдах сэтгэлийг төрүүлсээр иржээ. Эрдэнийн чулуутай холбоотойгоор янз бүрийн сүсэг бишрэл, итгэл үнэмшил, үндэстэн болгонд үеийн үед хэвшин тогтож, домог үлгэрүүд үе дамжин яригдсан.

Эрдэнийн чулуу нь хүмүүст зөвхөн гоёл чимэглэл болоод зогсоогүй, гай түйтгэр, өвчин зовлонгоос авран хамгаалагч сахиус, зүүж байгаа эзэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг авчирдаг шүтээн болгон хэрэглэгдсээр иржээ.
Гартаам нь хүнийг тайвшруулах увидастай бөгөөд нүдийг гадны янз бүрийн нөлөөнөөс хамгаалдаг. Мөн энэхүү чулуу эзэндээ хүч тэнхээг өгч хараагхурц болгон, амны цангааг тайлдаг ба хүчтэй шороон шуургыг ч зогсоох увидастай гэж үздэг. Хар мана нь аюулаас хамгаалахаас гадна ад зэтгэрийн хүчнээс сэргийлдэг. Гай зовлонг зайлуулж чаддаг байна.
Алмаз нь хүч чадал, ялалтыг эзэндээ авчирдаг ба энэхүү чулууг зүүсэн хүн муу үйлийг хийвэл тэр хүндээ муу нөлөө үзүүлдэг байна. Алмазыг бусдаас заавал бэлгэнд авах ёстой байдаг. Энэ чулууг худалдан авсан хүн хэзээ ч аз жаргалтай байж чаддаггүй гэдэг.
Ногоон туяатай алмаз нь хөл хүнд эмэгтэйг үр зулбахаас хамгаалж, хүндрэлгүй төрүүлдэг. Хүүхэд гаргадаггүй эмэгтэй алмаз зүүвэл маш хурдан жирэмсэн болдог байна. Хэрэв алмаз нь дотроо цэгтэй байвал түүнийг хэзээ ч зүүж болдоггүй ба ихээхэн гай зовлон учруулдаг байна. Алмазанд гайхамшгийн үйлчлэл, хүч чадал оршиж алмаз бусдаас бэлгэнд авсан хүн насан туршдаа аз жаргалтай явдаг. Мөн өвчин зовлон, шарх сорвийг эдгээхэд алмазыг хэрэглэнэ. Алмаз нь эзнээ урт удаан наслуулж, эрүүл чийрэг байлгаж чадна. Алмаз зүүсэн хүн тэнгэрийн дуу, цахилгаанд цохиулах аюулаас хол байдаг. Нүдний өвчнөөс хамгаалж, муу муухай зүүдийг зайлуулдаг. Алмазыг сахиус шүтээн болгож зүүн гартаа юм уу хүзүүндээ зүүх ёстой. Гэхдээ алмаз нь биетэй наалдаж, шүргэлцэж байгаа тохиолдолд түүний үйлчлэл нь илүү байж чаддаг. Хэрэв алмазыг үе залгамжлан хүлээн авах буюу бэлгэнд авах нь эзэндээ ямагт сайн үйлийг авчирдаг. Гэхдээ энэ нь шударга замаар олдсон байх шаардлагатай байдагба хулгайлсан бол ихээхэн гай зовлон авчирдаг байна.
Анар нь хайр дурлал, нөхөрлөлийн бэлгэдэл. Анар шигтгээтэй бөгж бэлэглэх нь нөхөрлөл, сайн сайхныг хүсч байна гэсэн үг. Анарыг зүүвэл үргэлж аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн байж чадна. Түүнчлэн анар нь үнэнч байдлын билэг тэмдэг болдог. Анар нь хэрэв шуналтай хүнд очвол өнгөө алдаж, харлаж эхэлдэг. Ингэсэн тохиолдолд зүүж буй хүний цусыг урсгана. Өөрөөр хэлбэл тэр хүн алуурчны гарт амь үрэгдэнэ гэсэн үг юм. Хулгайн замаар анарыг олж авбал тэр хүндээ маш их гай зовлон авчирдаг.
Сувд нь сарны нөлөөтэй байдаг учраас сарны хүйтэн энергийг шингээсэн байдаг учраас эзэндээ нулимс авчирдаг. Хүний итгэл найдварыг үгүй болгож, хүний хөлснөөс өнгө буурдаг бөгөөд хөлс ихтэй хүн зүүвэл сарны хүйтэн энергийг устгаж, өөрийн сайн энергийг шингээж болдог. Гэр орондоо сувд байлгах нь аз жаргал урт удаан насыг авчирдаг. Сувдны гялалзсан өнгө нь бусдын атаархлаас хамгаалж, ирээдүйг урьдчилан харах чадварыгбий болгоно. Сувдан шигтгээтэй бөгж нь хулгайч болон хууран мэхлэгчдээс хамгаалдаг.
Ундрам нь хүний ухааныг тэлж, уйтгар гунигаас хамгаалж, сүнснээс мөн хамгаална.Хортой амьтанд хазуулхаас хамгаална. Ундрамыг итгэл бишрэл, ухаарлын чулуу гэж нэрлэдэг. Ундрамыг алтанд шигтгэж зүүвэл тантай муу зүйл тохиолдохгүй. Ухаанаа сэргэг байлгаж, хараагаа үргэлж сайн байлгая гэвэл ундрамыг хүзүүндээ зүү. Ундрам нь халдварт өвчнөөс сэргийлж, нойргүйдлийг алга болгоно. Эрт үед хүмүүс залуучуудад албадан зүүдэг байсан байна. Учир нь тэднийг ухаантай болоосой гэж хүсдэг байжээ. Ундрам зүүсэн хүний зүүд хүсэл мөрөөдөл нь үргэлж биелж байдаг. Ундрам зүүсэн хүн маргаанд үргэлж ялалт байгуулна. Ундрамтай хүн сайн найз нөхдөөр хүрээлүүлж, дайсан нь түүнд туслахад хүргэдэг.
Опаль нь тахалаас хамгаална. Гэхдээ опалийг сайхан сэтгэлтэй, өгөөмөр хүмүүс зүүхээс биш амиа бодсон шуналтай эсвэл тачаангуй хүн зүүвэл муу нөлөө үзүүлдэг. Ид шидийн нөлөөнд автуулна. Зүүж байгаа хүн нь төрвөл хүүхэд нь далдыг харах чадвартай болдог. Гэхдээ тогтворгүй түргэн зантай хүн зүүвэл хар шидийн нөлөөнд автаж чөтгөрийн боол болно. Аль болохоор опалыг зүүхээс болгоомжил. 10 дугаар сард төрсөн хүн опалийг ямар нэгэн айдасгүйгээрзүүжболно. Сэтгэл санаагаар амархан унадаг хүмүүсийг амиа хорлохоос аварна.
Бадмаарагийг өгөөмөр, оюун ухааны өндөр чадвартай хүн гартаа зүүвэл ялалт, агуу их гавьяа байгуулдаг. Бадмаараг нь хараал жатганаас хамгаалж, сүнс хий үзэгдлийг зайлуулна. Алдсан хүч чадлыг сэргээдэг.
Рубиныг төрөлхийн ууртай, догшин ширүүн зантай хүн зүүвэл аймшгийн алуурчин болж хувирна. Мөн хорноос усанд живэхээс хамгаалах, цус тогтоох увидастай, шархыг эдгээдэг. Агаарыг цэвэршүүлнэ. Хэрэв рубин харлаж эхэлбэл эзэнд нь аюул тохиолдохын дохио гэсэн үг.

www.Ogloo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх