10 жил хайж төрсөн охиноо олжээ

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 13

 

 

 Мелани төрсөн ээжтэйгээ хамтдаа

 

21 жилийн өмнө буюу 1994 оны 7-р сард  Францын Канн хотын төрөх эмнэлэгт нэгэн бүсгүй амаржжээ. Охин нь дутуу төрсөн учир инкубаторт хийсэн байна. Охин томрох тусам эцэг, эхтэйгээ огтхон ч адилгүй болсоор байсан учир генийн шинжилгээ хийлгэжээ. Охин Манонгоод ДНК-ийн шинжилгээ хийхэд тэдний хүүхэд биш  болохыг тогтоожээ. 11 настай байхад нь төрсөн охин нь биш гэдгийг мэдсэн ээж, аав нь эмнэлгийнхэн л анзаараггүй байдлаасаа болж сольсон гэж таамаглажээ. Тэгээд   охинтой нь хамт нэг инкубаторт байсан Мелани гэгч охиныг хайж эхэлжээ. Тухайн үед нэг инкубаторт 2 охин, нэг хүү хамт байдаг байсан гэнэ.  Эцэг эх хоёр нь бүтэн 10 жил хайсны эцэст төрсөн охиноо олсон байна. 

Хүүхдүүд нь солигдсон гэр бүлийнхэн уулзацгааж  төрөх эмнэлгийг шүүхэд өгч 12 сая еврогийн нэхэмжлэл гаргажээ. Шүүх  хэргийг шүүн хэлэлцээд нэхэмжилсэн 12 сая еврог нь зургаа дахин бууралсантай тэнцэх 1.88 сая еврог тус төрөх эмнэлгээс гаргуулах шийдвэр гаргажээ. 

www.times.mn

 
 
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх