Дэлхийд анхдагч Шведийн алдартай мөсөн буудлыг Э.Цэрэн танилцууллаа

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 13

 

11074315_998611123491421_3913926057889794289_nЦахим ертөнцөд “цэнхэр үст” нэрээр алдаршсан Э.Цэрэн хатагтай Монгол хүний эр зориг, тэсвэр хатуужлыг харуулан ертөнцийн мухар хойт туйлд нохойн чаргаар аялж эх орныхоо далбааг мандуулан бариандаа амжилттай ирсэн билээ.

Тэрээр эдгээр өдрүүдэд Швед улсаар айлчилж байгаа. Швед улсад нэгэн сонирхолтой жуулчдын анхаарлыг татахаар мөсөн буудал байдаг юм байна.

Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа  “Дэлхий дээрхи хамгийн анхны мөсөн буудал барих галзуу санаа энэ Шведүүдээс гарчээ. 2015 онд 25 жилийн ойгоо сүржин тэмдэглэсэн энэ буудалд хамгийн хямд өрөө 200евро гэнэ. Энэ буудалыг хийхэд тунгалаг мөс хэрэглэдэг ба мөсөөр урладаг олон авъяаслаг уран бүтээлчид оролцож жил бүрийн 9 сараас ахин барьдаг гэнэ. Аяга ор ширээ сандал бүгд мөс байсан ба нэг аяга хийхийн тулд 10 минут машин ажилладаг гэж хөтөч тайлбарлав. Өмнөд Африкийн Кэйп тайунд иөсөн байгууламж барьж мөсөө экспортлоод амжжээ. Авч байгаа, өгч байгаа аль аль нь мундаг задгай сэтгэх юмаа. Энд Монголоос нэг уран бүтээлч оролцсон гээд тайлбарлахад нь ханан дээр байсан зургыг авчихлаа” хэмээн бичжээ.

download (1)download (2)

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх