Н.Энхбаяр хамгийн сайн хүмүүжсэн хоригдол гэнэ

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 13
 

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг чонотой зүйрлэж, хэд буудуулсан ч босоод ирэх амьтай азарган чоно гэж сүүлийн үед тодорхойлдог болжээ. “Эр хүн долоо дордовч найм сэхдэг” гэгчээр Н.Энхбаяр яллуулж, яргалуулсан ч улс төрийн амьдралыг орхиж чадахгүй, харин эргэн ирж бие сэтгэлээ зориулж, хөл тавьснаа зарласан юм. Түүний тухайд улс төрөөс хэзээ ч бүрэн ангижрахгүй нэгэн бололтой гэж боддог. 
    
Цагаан сараар эх орон, ижий ааваа зорин ирсэн түүнд түдгэлзүүлсэн байсан хэргийг нь сэргээж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гэтэл тэрбээр байдал бишидсэнийг мэдээд сиймхийг ашиглан сэмхэн гэгч нь БНСУ-ыг зорьсон бай­даг. Өдгөө уг эрхэм мөд ирэхгүй гэсэн мэдээлэл ч бий. Учир нь эргэж ирвэл баривчлана, хорино гэх. 
    
Харин Н.Энхбаярт зориулсан онигоо гарчээ. 
Тухайл­бал, “Энэ зууны түүхэн дэх хамгийн сайн хүмүүжсэн хориг­дол?”
- Н.Энхбаяр.
- Яахаараа?
- Орохдоо салаавч үзүүлээд л байсан, суллагдахдаа залбирчихсан гарч ирсэн гэнэ ээ. Эх сурвалж www.wikimon.mn

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх