Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийг шоронгоос суллажээ

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 13
 

 

     Хятадын цагдаагийн байгууллага эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч гурван бүсгүйг сар гаруйн хугацаанд баривчилгаанд байлгасны эцэст сулласан байна. Өмгөөлөгч Вэй Тингтинг, Ванг Ман болон Жен Чуран нарт ял шийтгэл ногдуулаагүй боловч тодорхой нөхцөлтэйгөөр сулласан гэдгийг тэд мэдэгдсэн юм.

 

Гуравдугаар сарын наймны Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийн өмнө баривчлагдсан тэдгээр эмэгтэйчүүд олон нийтийн тээврийн хэрэгсэлд бэлгийн дарангуйллын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхээр төлөвлөж байжээ.

 

Харин тэдэнтэй хамт баривчлагдсан бусад хоёр эмэгтэйн талаар тодорхой мэдээлэл байхгүй аж. Гэхдээ Хятад улс АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн хийсэн мэдэгдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Ноён Керри нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч бүсгүйчүүдийг баривчилсан явдалд эхнээс нь шүүмжлэлтэй хандаж, тэдэнд ямар нэг нөхцөл тулгахгүйгээр суллах хэрэгтэй гэдгийг мэдэгдэж байсан юм.

Undesten.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх