"Дэлхийн усны форум 2015" хэлэлцүүлгийн үеэр усны төхөөрөмж нуржээ

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 13

 

 

Солонгос улсын Сөүл хотод өчигдөр  "Дэлхийн усны форум 2015" хэлэлцүүлгийн нээлт боллоо.

Дэлхийн 170-н орны зочид төлөөлөгчид долоо дахь удаагийн энэхүү форумаар улс орнуудад тохиолдож буй усны хомсдол, нөөц, усыг зөв зохистой хэрэглэх асуудлаар харилцан туршлага солилцох юм.

Хэлэлцүүлэгийн тайзнаа Солонгос улсын Ерөнхийлегч Пак Гын Хе долоон орны төлөөлөгчдийн хамт гарч, ёслолын олсыг татсан байна.

Төлөөлөгчид олсноос татмагц тусгайлан бэлдсэн 2 метр өндөртэй төхөөрөмжөөс ус гоожих ёстой байтал харамсалтай нь уг төхөөрөмж нуран унажээ. Энэ үед хамгаалалтын албаны ажилтнууд тайзан дээр яаран гарч, аюулгүй байдлыг шалгасан бөгөөд дэлхийн олон орны төлөөлөгчид оролцсон уг арга хэмжээний үеэр ийм бүтэлгүй явдал тохиолдсонд Солонгосчууд ихэд дургүйцэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсээр байна.

 

"Дэлхийн усны форум 2015" хэлэлцүүлгийг зохион байгуулах хорооны ажилтнууд иргэдээс уучлалт гуйн, төхөөрөмж нуран унасаны шалтгааныг тодруулж, холбогдох ажилтанд хариуцлага тооцохоо мэдэгджээ.

Эх сурвалж:mglradio.com

 
 

Энэ мэдээ танд таалагдсан бол

хийгээрэй. Танд ба


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх