“Учрал” киноны урьдчилсан үзлэг боллоо

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 04 сар 16

Аврора фильмийн бүтээл  “Учрал” уран сайхны кино энэ сарын 24-нд бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байгаа. Тиймээс өчигдөр буюу /2015.04.15/-нд мэргэжлийн уран бүтээлчдийн урьж оролцуулан урьдчилсан үзлэг хийлээ.  

 

Тус кино үзлэгт МУУГЗ кино найруулагч X.Дамдин, кино зоxиолч X.Наранжаргал , БСШУЯ-ны мэргэжилтэн З.Баянзул, МУСГЗ Г.Золжаргал,  Нью Стар студийн продюсер, xөгжмийн найруулагч С.Гантөр, Камертон хамтлагийн дуучин А.Мэнд-Амар Хувьсал продакшны жүжигчин Г.Уранчимэг, А.Ганчимэг нар оролцсон байна. Киноны анхны үзэгчид буюу мэргэжлийн уран бүтээлчдийн зүгээс “Учрал” уран сайхны кинонд ихэд ам сайтай байсан юм.

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх