Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 05 сар 21
・ 4

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд очиж, Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай “Далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүжилтийн төлөвлөгөө”-г үзэглэснээр гацсан төслийг урагшлуулав. Энэ өдрүүдэд Ч.Сайханбилэг Дубайд чухам ямар гэрээ хийчихэв гэх хардлага саарал ордонд хэдийнэ бий болоод байна. Мөн Дубайд очиж гэрээ байгуулсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөх болно гэдгээ ч нэр бүхий гишүүд илэрхийллээ. Гэсэн ч биз.
Үндсэндээ Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын төсөл гацсанаар бусад жижиг, том хөрөнгө оруулалтад тушаа болоод байсан юм. Харин одоо талууд ойлголцсоноор дэлхий дахинд Монголын нэр хүнд өсч эхэллээ. Монголын Засгийн газрын бондын үнэлгээ болон Turquoise Hill Resources компанийн хувьцааны ханш өсч эхлэв. Олон улсын зах зээл дээр Монголын Дагаад хөрөнгө оруулалтын шинэ урсгал бий болох нөхцөл бүрдэх учиртай.
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.