6 сарын зурхай

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 01

Сайн уу, 6 сар минь?
Сайн уу, зун минь? 
Жилийн 12 сарын ¼ буюу 3 сард нь л чамтай уулздаг болохоор ингэж их хүсэн хүлээж, санагалздаг юм болов уу. Амьдралд аз жаргал нэмдэг бүх гоё зүйлсийг хийж болдог бас зүгээр л үдэш нь хүртэл сайхан тийм гоё зун минь тавтай морил. Энэ хугацаанд биэдэнд зориулж зөндөө адал явдал бэлдсэнийг чинь зурхай хэлээд өгчихлөө шүү :-)

6 сарын зурхай

 

Хонь

Аз жаргалтай сар ирж байна. Сугар гаригийн нөлөөгөөр Хонины ордныхон гал халуун хайр дурлал, гайхалтай хүсэл тачаалыг мэдрэх аж. Маш олон Хонины ордныхон энэ сард сүй тавих, эргэн нийлэх, шинэ хүнтэй болох, цоо шинээр учрах гэх зэргээр хайр дурлалын амьдрал нь дэвжин дээшилнэ. Зарим Хонинууд жинхэнэ хайрыг мэдэрч сэтгэл зүрхээрээ үүлэн дээгүүр ниснэ. Сугар болон Бархасбадь гэсэн хоёр гаригийн тааламжтай нөлөө нь чиний доторх хамгийн сайн хүнийг гарган ирж, ухаалаг, дэгжин бүтээлч, чадварлаг байхад таатай нөхцөл байдлыг бий болгож тусална. Од эрхэсийн чамд бэлдсэн бэлэг ингээд дуусчихгүй шүү. Дээрх хоёр гаригтай Дэлхий ван гариг нэгдэж гурвалсан тааламжит нөхцлийг бий болгоно. Энэ нь ахиц дэвшил, өөрчлөлт хөгжлийн нэн таатай үе байх ба өөрийн шинэ төсөл төлөвлөгөөгөө хөдөлгөөнд оруулан дахин эхлэх нэг үгээр хэлэхэд ажлын талбар дээрээ зоригтой байх үе юм. Санаачлагаа бусдад танилцуулж, хэрэгжүүлэх цаг нь болсоон хонгор минь. Санхүүгийн хувьд болгоомжтой байж зарлагаа сайтар тооцоолох хэрэгтэй. Гэхдээ энэ нь аймхай, харамч бай гэсэн үг биш шүү. Шинэ сард биеэ эрүүлжүүлж хөдөлгөөнд дурла. Мөн унш, тэмдэглэ, суралц, оюуны өндөр тооцоолол мэдээлэл боловсруулах ур чадвараа ашигла!

 

Үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх