32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 6 цагийн өмнө

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх авто замыг шинэчилж байна. Тодруулбал, уг авто замыг 560 метр урт, зургаан метр өргөн, хоёр урсгал бүхий туслах авто зам болон баруун талдаа 2.5 метр өргөн, зүүн талдаа 1.5 метр өргөн явган замтайгаар барьж буй. Авто замын ажлыг "Баянцогт зам" ХХК гүйцэтгэж буй бөгөөд ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна.

 

сонин mn

Авто замын ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “32-ын тойргийн “Номин” дэлгүүрээс хойшоо чиглэлд Долоон буудал хүртэлх авто замын ойролцоо олон худалдаа, үйлчилгээний төв байдаг учир ачаалал ихтэй байдаг. Тиймээс хоёр эгнээ туслах замыг барьж байна. Ингэхдээ аль болох түгжрэл үүсгэхүйн тулд орц, гарц багатайгаар, авто машиныг замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцуулах үүднээс гүйцэтгэгч компанитайгаа хамтран ажиллаж байгаа. Гүйцэтгэгч компанийн ажил гүйцэтгэх гэрээ ирэх сарын 30-ны өдөр дуусна, үүнээс өмнө буюу зургаадугаар сарын 2-нд авто замын зорчих хөдөлгөөнийг нээнэ” гэлээ. 

 

сонин mn

"Баянцогт зам" ХХК-ийн Ерөнхий инженер Э.Баянмөнх “Манай компани 2024 оны есдүгээр сарын 6-ны өдөр уг төслийг хүлээн авч тухайн сараас далд ажлуудыг бүрэн гүйцэтгээд, одоо асфальт бетон хучилтыг эхлүүлээд байна. 32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх 560 метр урт, зургаан метр өргөн, хоёр урсгал бүхий туслах авто зам болон баруун талдаа 2.5 метр өргөн, зүүн талдаа 1.5 метр өргөн явган зам барих нийт ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна. Үйлчилгээний төвүүдтэй, авто машины хөдөлгөөн ихтэй байршил учраас талбайг бүрэн чөлөөлж ажил хийх боломжгүй байсан. Энэ нь ажил хийх хурдад нөлөөлсөн. Гэсэн хэдий ч бид хугацаандаа хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Үүнээс гадна авто зам дээр 280 метр урт борооны ус зайлуулах шугам хоолой, 14 шүүрт худгийг суурилуулж байна” гэв.

 

сонин mn

Мөн үеэр авто замыг шинэчлэх хугацаандаа ажилчдын болон явган зорчигчдын эрүүл, аюулгүй байдлыг хангах үүднээс анхааруулах тэмдэг тэмдэглэгээ, унаж бэртэхээс сэргийлсэн хамгаалалтууд тавихыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг үүрэг болголоо. 

 

сонин mn

Түүнчлэн УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн явган хүний замын төлөвлөсөн трасс дагуу таарсан гэрлийн шон, зарлалын самбар зэрэг зорчих зорчих хэсэгт саад учруулсан зүйлсийг холдуулж, газрыг чөлөөлж байгааг хэллээ.

 

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх