Гуравхан хоног л тэсье

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 04

Тэртээ 1969 онд анх байгуулагдаж байсан Төв цэвэрлэх байгууламжийг засварлах зайлшгүй шаардлага тулгараад байгаа.  Тус байгууламжийн  бетонон хийц нь хуучирч,цөмөрсөн тул засварлахад 72 цаг зарцуулах шаардлагатай болсон юм. Энэ хугацаанд нийслэлчүүдийн ундны усны хэрэглээг хязгаарлах, эсвэл бохирыг нь шууд Туул гол руу цутгах гэсэн хоёр сонголт дээр ирчихээд байгаа юм.  Хэрвээ нийслэлчүүд гурав хоног усныхаа хэрэглээг зохицуулаад явчихаж чадахгүй гэж “гонжирвол” бохир шууд Туул руу цутгана гэсэн үг. Гурвын гурав хоног шүү дээ.  Нийслэлд хэчнээн мянган өрх орон сууцанд амьдарч байгаа билээ. 

Дээрээс нь албан байгууллагууд, үйлчилгээний газрууд байгаа. Тэр бүх газрын бохир ус Туул руу шууд цутгана гэсэн үг. Хэчнээн мянган тонн ялгадас Туул руу орохыг тооцох ч арга алга. Тэртээ тэргүй бохирдоод, усаар биш хороор урсахад тулчихсан байгаа Туул руу гурав хоног шээс, баасаа цутгачихвал бүр баларна гэсэн үг шүү дээ. Усанд амьдарч байгаа загас жараахай нь бүгд үхнэ. Зөвхөн Туул голын ч асуудал биш. Цаашлаад Сэлэнгэ мөрөн, хил гараад Байгаль далай хүртэл асуудал яригдана.  Дээрээс хүн, мал амьтан бохир уснаас нь ууна. Ямар ч өвчин дэгдэх билээ, хэн мэдлээ.  Энэ мэтээр тооцоод, тоочоод байвал асуудал үй түм байна. Түүний оронд орон сууцанд амьдарч байгаа иргэд гуравхан хоног ундны ус болоод 00-ынхоо асуудлыг шийдчихвэл болоод явчихна тэр. Албан байгууллагуудад ч бас 00-ын асуудалтай тулгарна. 

Гэхдээ шийдэх арга зам олж л таараа. Амьд хүн аргатай.  Хамгийн гол тулгамдах асуудал бол мэдээж 00. Ундны ус яах вэ. Дэлгүүрээс таван литртэй ус авчихаж болно.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх