Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 06 сар 09
-Зайсангийн газар үнэ хүрдэг учраас иргэд, компаниуд хоорондоо тэмцдэг-
Зайсангийн ам орчмын газар үнэ хүрдэг учраас иргэд, компаниуд хоорондын зөрчил олон жилээр сунжирч байна. Энэ асуудалд улс төрчид тоглолт хийн сонгуулийн үеэр санал дэмжлэг авсан нь ч бий. Зайсан толгойг тойрсон энэ мэт асуудал дахин сөхөгдөж газрын маргаан эрүүгийн болон захиргааны хэргийн хэмжээнд хүртлээ хурцаджээ.
2000 он гарснаас хойш Зайсан толгойг тойрсон газрын маргаан хурцдаж эхэлсэн. Үүнээс хойш өөрсдийгөө хэдэн үеэрээ амьдарч байгаа гэгддэг суурьшмал иргэд хөрөнгө чинээтэй компаниудын хооронд маргаан тэмцэл, шүүх цагдаа дээрээ тулж байсан, одоо ч хэвээр. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд зөвхөн “Гантулга Бор” компани 2004 оноос хойш тэндхийн иргэдтэй ээлж дараалан 6-7 удаа шүүхэджээ. Энэ мэтчлэн асуудал өрнөсөөр өнөөдрийг хүрсэн. Асуудлын гол нь Хан-Уул дүүргийн Газрын алба олон жил амьдарсан иргэдэд газрын зөвшөөрөл олгодоггүйд байгаа юм. Бид энэ асуудлыг сурвалжлахаар тус хороонд очиж, иргэдтэй уулзлаа.
ХУД-ийн 11-р хорооны иргэн Ш.Цэцэгээтэй ярилцсан юм.

-Газрын маргаан үүсээд байгаа энэ хэсэгт өнөөдөр нийт хэчнээн айл амьдарч байна вэ?
-“Гантулга Бор” компанийн барьж буй барилга энэ газартай 4 айлын кадастрын зургийн давхцал үүсчээ. Үүнийг тойроод 10 гаруй айл байгаа. Зайсан толгойд 600 гаруй айл өрхийн 4000 гаруй иргэдийн амьдралын баталгаа болсон газрын гэрчилгээний асуудал яригддаг. Бидэнд дандаа шаардах хуудас өгч нүүлгэх гэдэг. Сүүлийн 10 гаруй жил энэ газрын маргаанаас үүдэлтэйгээр шүүх, цагдаагийн байгууллагаар явж байна. Тэр бүрт дандаа л компанийн талд шүүхийн хариу гардаг. Бид өнөөдөр хэдэн үеэрээ энэ газарт амьдарч байгаа ч зөвхөн кадастрын зураг л байдаг. Энэ нь нотлох баримт болдоггүй. Харин компаниуд кадастрын зургаа давхцуулж гаргаад бичиг баримтаа бүрдүүлсэн байдаг. Тиймээс та нар хууль бусаар амьдарч байна л гэдэг. Гэтэл бид чинь энд насаараа амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Компаниудын газар өнөөдөр резин шиг сунаж, тэлж байхад ард иргэдийн газар агшсаар үлдэж байна шүү дээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.