Монголыг зорих жуулчид хаа байна?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 06 сар 10

Танил ах маань сүүлийн зургаан жил жуулчдад машинаар үйлчилдэг ажил хийсэн. Ирсэн жуулчдыг орон нутагт явахад нь машинаар үйлчлэх ажлыг гэр бүлийн хамт хийж компани хүртэл байгуулчихсан. Нийтдээ 10 машин үйлчилгээнд явуулж, мөн тооны тогооч, хэлмэрч, хөтчийг ажиллуулж улирлын чанартай энэ бизнесээрээ чамгүй орлого олчихдог байлаа.

Гэтэл энэ жил дампуурлаа зарлахад хүрчихээд байгаагаа учирлан ярив. 10 машинаа тав болгон цөөрүүлж, ажилчдын тоогоо багасгаад ч ашиг олохгүй байгаа гэнэ. Жил бүр дарааллаа дийлэхгүй болдог энэ үйлчилгээний компаниар өнөө жил бараг л жуулчин үйлчлүүлээгүй аж. Цөөхөн хэдхэн Хятад, Япон иргэнийг авч ганц удаа л халтуур хийснийг эс тооцвол өнөө жил жуулчин тун бага байна хэмээх.

Мэдээж наадам болоогүй, урин дулаан цаг болоогүй байхад хэн ирэхэв хэмээн өөдөөс нь сөргөсөн ч өдийд бол жуулчид тасрахгүй цувж байдаг гэдгийг туршлагаараа батлан амыг минь таглаж орхисон юм. Тэгвэл энэ байдал олон газар ажиглагдаж байгаа бололтой. Бид уг нь энэ жил жуулчдыг хэдэн саяар нь татах бодлого хэрэгжүүлсэн. Дэлхийн аялал жуулчлалын том үзэсгэлэнд хүртэл гол түншлэгч орноор оролцож “Welcome to Mongolia” хэмээн уриалсан. Ерөнхийлөгчөөсөө эхлээд л аялал жуулчлалаа хөгжүүлэх талаар анхаарсан ч үр дүн гарсангүй бололтой.

Өмнөх жилүүдээс жуулчид эрс цөөрсөн гэдгийг жуулчны компанийн хүмүүс хэлээд байгаа учраас үнэний ортой мэдээлэл болж таарлаа. Тэгэхээр бид ганцхан сурталчилгаа явуулаад өнгөрөх бус илүү барьцтай үйл ажиллагаа хийх шаардлагатай болчихоод байна. Гадны нэг дуучин урьж аялал жуулчлал татна гэхээс илүүтэй үндэсний гэсэн бүхнээ дэлхий дахинд аятайхан сурталчлаад өгөхөд буруудахгүй. Азийн орондоо Монгол хэдийнэ танигдсан нь сүүлийн үед мөнгөө үрэх гэсэн хятад, япон,солонгосчууд Монголыг зорих болсноос харж болно. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх