Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 08
・ 3

Тодруулбал, дөрөвдүгээр сараас хойш хүлээлт үүсгээд байсан уг асуудлыг өнгөрсөн сарын сүүлээр Засгийн газрын түвшинд батлаж, холбогдох яамдад зээлийн журмыг боловсруулах чиглэл өгөөд байсан.
Тэгвэл засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулж, байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, үлдсэн 20 хувьд Хөгжлийн банкнаас батлан даалт гаргах асуудлыг эцэслэн шийджээ.
Ингэснээр
Журамд зааснаар ипотекийн зээлд хамрагдах иргэн нь 18 нас хүрсэн, Монгол Улсын иргэн байна. НДШ-ээ сүүлийн хоёр жил дараалан төлсөн, ипотекийн зээлд анх удаа хамрагдах иргэн байх юм. Ингэхдээ банкны шалгуур нөхцлийг хангасан байх шаардлага тавигдаж буй юм.
Журмыг шинэчлэх хүрээнд орон сууцны
10 хувийн урьдчилгаа төлөх 7-15 бүлэгт ямар орлоготой өрхүүд багтах бэ?
Байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шинэчилсэн зээлийн журамд Х
Албаныхны тайлбарлаж буйгаар бол зээлдэгч та дундаж түвшний орлоготой л урьдчилгаа төлбөрийн 10 хувьд хамрагдах бүрэн боломжтой аж. Ингээд амьжиргааны бүлгүүдийг ерөнхий байдлаар тоймлон хүргэвэл,
- 0-4 дүгээр бүлгийн иргэд-Ядуу болон нэн ядуу иргэд
- 5-10 дүгээр бүлгийн иргэд-Дундаас доогуур орлоготой иргэд
- 11-15 дугаар бүлгийнхэн-Дундаж орлоготой иргэд
- 16 ба түүнээс дээш-Өндөр орлоготой иргэд

Ж.Мядагбадам
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.