Ч.Улаан, Н.Батбаяр нарыг сайн ажилласан гэж "сүнсгүй" худлаа хэлэх юм

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2014 10 сар 19

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өнгөрсөн долоо хоногжин л ярилаа. Уг нь огцруулсан сайд нь ийм ийм алдаа, оноо гаргасан гээд  ярилцаад, алдаа нь байж боломгүй бол  арга хэмжээ авч, хариуцлага тооцуулаад,  оноо нь сайн бол олон нийтэд түүнийг нь алдаршуулаад урамшуулчих хэрэгтэй юм.  

Тэгтэл  өнгөрсөн долоо хоногт  Монголын  эдийн засгийг  сүйрүүлж, та биднийг ур удмаар нь их өрөнд унагасан  Ч.Улаан, Н.Батбаяр нарыг огцрууллаа.  Тэгтэл тэдэнд хариуцлага тооцох нь битгий хэл  сайн ажилласан хэмээн  Н.Алтанхуяг цээжээрээ хамгаалан бусдыг сүнстэй сүнсгүйгээр нь дуудаж байх юм.

Уул шугамдаа  манай өнгөрсөн жил манай улсын төсөв 1.5 их наяд төгрөгөөр тасалсан. Энэ жид  нэг их наяд төгрөгөөр тасрахаар байна.  Төгрөгийн ам.доллартай харьцах ханш  өнгөрсөн долоо хоногийн байдлаар 35 хувиар суларсан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтмол өсөж, иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, чанаргүй зээл өсөж байгаа.  

Уг нь Монголчуудыг сайхан амьдруулахын төлөө  тэд Чингис хааныхаа нэрийг бариад, Япон руу бөөндөө  явж очоод бонд гаргуулж,  эдийн засгийг сэргээх хангалттай хэмжээний хөрөнгийг Монгол улсын төсвөөс гадуур эргэлдүүлсэн.  Өнгөрсөн хугацаанд хариуцлага нэхэж, буруу ажиллаад байгааг хэлсээр байхад  “Хараад сууж бай та нар.  Битгий хүний хийх ажлыг шүүмжлээд бай, галаа тахина” ухааны юм ярьж байсан хүн бол Н.Батбаяр.  Харин өнөөдөр түүнээс  Монгол улсыг хөгжлийн сайд бус хөгжлийн саад байсных нь төлөө  ам асуумаар байна. Өнгөрсөн хоёр жилд  гал тахиад, ажил хийгээд хийгээд  Монгол улсын хөгжсөн нь хаана байна?  

Монгол улсын өрийг  хоёрхон жилд урьд хожид байгаагүйгээр нэмэгдүүлэхэд онц чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол Ч.Улаан. Монгол улсын бүх мөнгөн дээр сууж байгаа энэ эрхэм   сэтгэлгүй зүтгэлгүй,  Н.Алтанхуягийн хэлдгээр  “сүнсгүй” худлаа хэлсээр хоёр жил боллоо.  Түүнийг ажлаа муу хийснийг  долоон буудлын Должин эмээ хүртэл мэдэж байгаа. Н.Алтанхуягаар толгойгоо илүүлэн сууж, яамныхандаа  сэтгэлийн өчил хэмээн бусдын  оюуны өмчийг хулгайлан  яруу найраг урсгасан энэ эрхэм Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой нэгэн.

Тэднийг  ийнхүү муу ажилласных нь төлөө Н.Алтанхуяг  сүүлийн 2 сар ам.долларын ханш тогтвортой байсан, ажлаа өгсөн сайдууд  сайн ажилласан хэмээн  Монголчуудыг  зэвүү дургүйг зэрэг хүргээд байгаа юм.  Үүгээр ч зогсохгүй эдгээр нөхдүүдийн тавьсан өрийг бидний үр хүүхдийг төл гээд авсан.

 

Ерөнхий сайдаа өөрөө сүнсгүй худлаа ярихаа  болиод, наад Ч.Улаан, Н.Батбаяр нарыгаа  улсын төсөв, бондоос идсэн эсэхийг нь шалгуулчхаач.  

Н.Батбаяр, Ч.Улаан нар ч гэсэн ухамсраараа  ард түмэндээ тайлангаа тавиад, уучлалт гуйчих ухамсаргүй л увайгүй улс төрчид юм даа...

Монголын ард түмэн Ч.Улаан, Н.Батбаяр нарыг хамгийн муу ажилласан гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа даа.  Улс төрийн соёл гээчид суралцсан бол ухамсраараа л ард түмнээсээ уучлалтаа гуйгаад, тайлангаа тавиад буруу хийсэн бол хариуцлагаа ухамсарлачих хэрэгтэй шүү!!!

А.Баярмаа

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх