Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 07 сар 23

-Автобусанд хөнгөлөлттэй үнээр зорчих иргэд дүүрэгтээ өргөдлөө өгнө-
Өнөөдрөөс эхлэн нийслэлчүүд ухаалаг смарт картаар /“U money”/ автобусаар зорчих товтой байв. Гэвч өнөөдрийн байдлаар автобуснууд билет тасалж, хуучин “дүрмээрээ” үйлчилж байсан юм. Мөн зарим "дуулгавартай" иргэд шинэ дүрмээ мөрдөөд эхэлсэн харагдаж байв.
Зүй нь цахим картыг нийт 280 гаруй газар борлуулж байгаа ч иргэдийн хувьд картаа төдийлөн авч амжаагүй байна. Тиймээс иргэдийг цахим карттай болох хүртэл бэлэн мөнгөний хайрцаг ажиллуулахаар байрлуулжээ. Үйлчлүүлэгчид цахим карт худалдаж авах хүртлээ бэлэн энэхүү хайрцагт мөнгөө хийж болох юм.
Харин нийтийн тээврийн автобусанд хөнгөлөлттөй үнээр зорчдог иргэдийн хувьд харъяалагдах хороо дүүрэгтээ өргөдлөө өгөх хэрэгтэй гэнэ. Ингэснээр арилжааны аль ч банканд картны мөнгө болох 3600 төгрөг тушаах дансны дугаараа авна. Мөнгө тушаахдаа хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, цагдаагийн албан хаагчид тус бүр өөр дансанд хийнэ. Тухайлбал: иргэд дүүргээсээ, оюутнууд сургуулиасаа, цагдаа нар байгууллагаасаа картын төлбөр хийх дансаа авах хэрэгтэй гэж "Улаанбаатар смарт карт" ХХК-аас мэдээлж буй юм.

“U money”- УХААЛАГ КАРТЫГ ХААНААС ХУДАЛДАН АВАХ ВЭ?
- Энэхүү картыг “U money” логог байршуулсан бүхий л газраас худалдан авч болно. Өөрөөр хэлбэл, автобусны буудлын ойролцоох худалдаа үйлчилгээний цэг, томоохон худалдааны зах болон “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэглэгчийн төвөөс худалдан авах боломжтой юм.
“U money”- УХААЛАГ КАРТ ТӨЛБӨРТЭЙ ЮУ?
-Төлбөртэй. Та уг хуванцар картыг 3600 төгрөгөөр дээрх цэгүүдээс худалдан авна. Нэг удаа худалдан авсан тохиолдолд хэдэн ч жил ашиглаж болно.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.