Х.Баянмөнх аваргад шавь нар нь алтан аяга бэлэглэв

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 23 ・ 3

 

 

    Монгол бөхийн их баярыг Увс аймагт тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсын дархан аварга, XX зууны манлай бөх Х.Баянмөнх аваргын хөшөөт цогцолборын нээлт өнөөдөр ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн ёслолын үеэр дархан аварга А.Сүхбат, Монгол Улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын арслан Д.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд Б.Гантогтох, заан Б.Бумбаяр тэргүүтэй “Шонхор” клубийн хамт олон багшдаа хүндэтгэл үзүүлж алтан аяга бэлэглэлээ. Дархан аварга А.Сүхбат “ Монголын баруун хязгаарт Монгол бөхийн их баяр тохиож байна.

    Бид бүхнийг 15, 16 настай хүүхэд байхаас аав, ээжийг минь орлож алган дээрээ авч явж өдий зэрэгт хүртэл өсгөж хүмүүжүүлж, өнөөдрийн энэ алдрын оргилд хүргэсэн тандаа туйлаас баярлаж явдаг. Дэлхийн их бөх төдийгүй сурган хүмүүжүүлэх ухааны доктор багш минь чамгүй их зүйлийг хийж бүтээсэн.

    Цаашид ч хийж болно. Багш минь та урт удаан наслаарай” гэв. Улсын аварга С.Мөнхбат ”Буянтай буурал аваргаараа бид бүхэн үргэлж бахархаж хүндэлж явдаг. Эрүүл энх байж урт удаан наслаж хайр энэрэлээ түгээж, ухаант үгсээ харамгүй хэлж байгаарай гэж тандаа хүсэн ерөөе. Нутгийнхаа ард түмний өмнө тандаа хайртай шүү гэж хэлмээр байна” гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 07 сар 24/

    хөөе хүнд амьралын бодит ухаан гэж юугаар ч зүйрлэшгүй ухаан байдгыг чи мэддэггүй юм байна л даа

    Хариулах
  • Zochin / 2015 07 сар 24/

    Uneheer l mundag aldart buh .Mongolchuudiin baharhal bolson tand az jargal huseye.Olon tumen ene huneer baharhaj yvdag da.

    Хариулах
  • Зочин / 2015 07 сар 24/

    энэ хүнээс зэрэг горилсон сэдвээс асуухад юуч мэдэхгүй

    Хариулах