Ш.Батхүүгийн хэрэгт шинжээч дахин томилов

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 28

“Жаст”-ын захирал асан Ш.Батхүүд холбогдох их хэмжээний мөнгөний хэрэг бүр чимээ сураггүй болов. Эх сурвалж болохоор “Мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгаж байгаа. Хэргийг хэрэгсэхгүй болгож, замхруулахгүй ээ, шалгадгаараа шалгаж, ялалдгаараа яллана” гэж хэлж байна. Харин өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар эл хэрэг яагаад чимээ сураггүй болсон шалтгаан нь хавтаст хэрэгт ажилласан шинжээчид олон удаа солигдсонд байгаа гэнэ. 

Хамгийн сүүлд гэхэд сарын өмнө нэг шинжээч нэмж томилоод ажиллуулж байгаа ажээ. 

Ш.Батхүүгийн хувьд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, хуурамч гарын үсэг бүрдүүлэн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө залилж авсан гэдэг нь тогтоогдсон байгаа. 

Эл хэрэгт бас бус эрхмүүд холбогдсон гэдэг ч тэднээс тайлбар л авсан. Түүнээс ганцхан Ш.Батхүү шалгуулж байгаа гэнэ. Харин түүнийг гадагшаа гараад явсан гэх мэдээллийг эх сурвалж үгүйсгэлээ. 

 


Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх