Р.Жигжид: “Арева Майнс”нэртэй гурван улсын хамтарсан компани байгуулна

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 07 сар 29

Дэлхийн зах зээл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаснаас энэ салбараас төсөвт төвлөрүүлэх орлого буурч эхэлсэн. Он гарсаар эхний хагас жилийн байдлаар нүүрс 11.4 сая тонн, алт 3.6 тоннн, газрын тос 525.4 мянган тонныг олборложээ. Харин хайлуур жоншны баяжмал 107.5 мянга, зэсийн баяжмал 592.3 мянган тонн, төмрийн хүдэр 2.1 сая тонн, цайрын баяжмал 45.4 тонныг үйлдвэрлээд буй аж.

 

Засгийн газраас ураны хайгуул ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл олгоод байгаа. Мөн газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээг хэд хэдэн компанитай байгуулаад буй юм. Энэ мэт асуудлаар Уул уурхайн сайд Р.Жигдэсээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Уул уурхайн салбар энэ оны улсын төсөвт хэчнээн төгрөг төвлөрүүлэх ёстой вэ. Орлогын биелэлт хэдэн хувьтай явж байгаа бол?

 

-Уул уурхайн салбараас энэ онд 1.1 их наяд төгрөг төвлөрүүлэх ёстойгоос 45.7 хувийг нь биелүүлээд байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан учраас манайд энэ байдал нөлөөлж байгаа. Манай улс бүтээгдэхүүнээ нийлүүлдэг өмнөд хөршийн эдийн засгийн өсөлтийн эрч саарсан. Өнгөрсөн онд тус улсын эдийн засгийн өсөлт 7.5 хувьтай байсан бол энэ онд 7 хувьтай байх төлөвийг олон улсын байгууллагаас гаргасан байна лээ. Өөрөөр хэлбэл, манай нүүрсийг худалдаж авах боломж бага байна. Аж үйлдвэрийн салбарын эрч саарлаа. Барилгын салбар өсөлттэй байсан ч эргээд саарч байна. Тиймээс манайх гадаад нөхцөл байдлыг хараад гараа хумхиад суугаад байж болохгүй. Тээвэр ложистикийн зардлаа бууруулах арга хэмжээ яаралтай авах ёстой гэдгийг ярьсаар ирсэн. Энэ хүрээнд урагшаа чиглэсэн төмөр замаа яаралтай барих ёстой. Уул уурхайн сайдын багцын гүйцэтгэл 333.5 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн ч 24 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ нь газрын тосны үнэ унасантай холбоотой. Улсын төсөвт тус салбараас энэ онд 130 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс одоо 58 тэрбумыг төвлөрүүлээд байна.

 

-Засгийн газрын хуралдаанаас алт олборлогч компаниудад 256 хүртэлх тэрбум төгрөгийн бага хүүтэй зээл олгохоор болсон. Зээлийг хэчнээн компаниудад өгөх вэ?

 

-Алтны нийлүүлэлтийг дэмжих зорилгоор өнгөрсөн оноос энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад зээл олгохоор ярьж эхэлсэн. Мөн энэ чиглэлийн хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулж, АМНАТ-ыг таван хувиас 2.5 болгож бууруулсан. Алт олборлогч компаниуд 2018 он хүртэл ийм татвараар явна. Уул уурхайн яамнаас уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан ААН-ийн жагсаалтыг гаргаж, тухайн компанийн зээл төлөх чадамжийг харгалзан үзэж 40 аж ахуйн нэгж сонгосон. Зээл өгөхөөр сонгосон эдгээр компанийнхаа нэрсийг Монголбанк руу явуулсан.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх