Нүүрсний томчууд дампуурч байна

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 04

 

Улстөрчид Тавантолгойн нүүрсний ордоо хэнээр яаж ухуулахаа шийдэж чадалгүй энэ асуудал замхрах тийшээгээ хандсан. Тэр үед биднийг хоёр талцан ёстой л өөх ч биш булчирхай ч биш сууж байхад урд хөршийн нүүрсний зах зээлийг бусад өрсөлдөгчид маань алгуурхан эзлэж байгаа тухай, мөн нүүрсний ханш дэлхийд унасаар байгааг бид дурдаж байсан.

Тэгвэл өнөөдрийн байдлаар манай гаригийн нүүрсний томоохон хэрэглээ бүхий гүрнүүд байгалийн хий болон сэргээгдэх эрчим хүч ашиглахыг аль болох эрмэлзэж эхэлсэн нь нүүрсний үнийг урьд хожид байгаагүйгээр унагасаар байна. Тиймээс ч энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хэмжээний томоохон компаниуд дампуурлаа зарлаж эхэлжээ.

Тухайлбал АНУ-ын нүүрсний салбарт Peabody Energy-гийн дараа бичигддэг том компани Alpha Natural Resources энэ долоо хоногт дампуурлаа албан ёсоор зарлалаа. Зогсолтгүй унаж байгаа нүүрсний үнэ, эрэлтийн багассан түвшин болон “ногоон” эдийн засагт чиглэсэн шинэчлэлийн бодлогууд дампуурлын гол шалтгаан болсныг тус компанийн захирал Кевин Кратчфилд мэдэгджээ.

Ерөнхийлөгч Барак Обамагийн шийдвэрээр АНУ-ын Засгийн газар цаг уурын дулаарлын эсрэг далайцтай бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээг эрс хумих, 2030 он гэхэд эрчим хүчний нүүрсний хэрэглээг 27 хувь хүртэл багасгах зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл тус улс нүүрсний хэрэглээг халж, салхи, нарны эрчим хүч, байгалийн хийгээр орлуулах бодлого барьж байна.

Ер нь нүүрсний зах зээлийн хямралд Америкийн нүүрсний салбарын тэргүүлэгч компаниуд олноор өртөж байгаа. SNL Energy судалгааны фирмийн мэдээллээс харахад, сүүлийн 3 жилд тус улсын 30 гаруй компани яг ийм шалтгаанаар дампуурлаа зарласан бөгөөд цаашид ч нилээд олон компани дампуурах нь тодорхой болжээ. 2011 онд АНУ-ын нүүрсний компаниудын зах зээлийн нийт үнэлгээ 78 тэрбум доллар байсан бол энэ оны 7-р сарын эцсийн байдлаар ердөө 12 тэрбум доллар хүрэхтэй үгүйтэй болоод байгаа.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх